💜86💜

615 114 6
                                    

"Урд шөнө уйлсан юм уу?" Жонгүг намайг гэрээс аван явсаар, сургууль хүрэх замдаа ийн асуухад би санаа алдлаа.

Би багахан инээмсэглээд "Үгүй дээ. Зүгээр л өчигдөр хэтэрхий удаан суучихсан бололтой." ийн хэлсээр чимээгүй явав. Жонгүг ч надаас ахин юм асуух гэснээ болин чимээгүй л гараас хөтөлнө.

Би үнэхээр их ядарч байна. Би Инү-г гомдоохыг хүсээгүй. Гэхдээ бас өөрийнхөө сэтгэлийг хуурахыг хүсээгүй. Эргэн тойрны хүмүүсээ ч асуудалд оруулахыг хүсээгүй. Гэхдээ хүсээгүй хүсэл бүр минь биелэх боломжгүй юм. Нэгийг нь сонговол нөгөө нь асуудалд унана. Асуудалд унасан нэгнээ татаж гаргахын тулд, сонгосон нэгнийхээ гараас тавина. Яагаад надад ийм хүнд сонголтуудыг өгөөд байгааг ойлгохгүй юм. Би бүгдийг нь л эрх тэгш, аз жаргалтай байлгахаар хичээсээр байтал ядарч байна.

Сургуулийн урд ирэхэд яагаад ч юм сэтгэл түгшээд эхэллээ. Инү-тэй тааралдана гэхээс л яс хавталзаж байна. Тэр над руу яаж харах бол? Урам хугарсан байдлаар уу? Дургүй нь хүрсэн байдлаар уу? Эсвэл бүр үзэн ядсан? Аль нь ч байсан би үүнийг хүртэх ёстой.

Сургууль руу ороход бүгд л урьдын хэвэндээ байлаа. Хүүхдүүд шүүгээнийхээ хажууд ярилцан зогсож найзуудаараа, хосуудаараа бас ганцаараа хаа нэгтээ рүү явна.

"Би хувцсыг чинь өлгүүрт өлгөчих болохоор чи түрүүлээд яв даа." Жонгүг ийн хэлсээр миний гадуур хүрмийг аван, өлгүүр рүү явлаа. Харин би санаа алдаад анги руугаа алхав.

Хүүхдүүдийн байгаа байдал дундаас надад нэг их онцгой гэхээр зүйл ажиглагдаагүй ч, хэдэн алхмын цаана нүд нь улайж, үс нь багахан сэгсийсэн Минжи над руу аймшигтай харах зогсох нь айдсыг минь төрүүлэв. Магадгүй тэр над руу хараагүй байх гэж бодон эргэн тойрноо харсан ч, түүний аймшигтай харцанд төөнүүлэн зогсох хэн ч эргэн тойронд минь байсангүй. Яагаад вэ?

Би түүнийг анзаараагүй мэт өнгөрөн явахаар шийдэн урагш ахлаж байтал, Минжи-н урдаас минь ирсээр амандаа "Муу өлөгчин!" хэмээн хэлэх дуулдсаар тэр гэдэс рүү минь хүчтэй өшиглөлөө.

Би арагш шидэгдэн газар унахад, тэр над руу дайрах гэсэн ч хүүхдүүд түүнийг зогсоов бололтой. Харин би гэдсэндээ ирэх өвдөлтөөс болж, үүссэн нулимсанд зарим зүйлсийг сайн харж чадсангүй. Гүнзгий амьсгаа авсаар босох гэхэд, хажууд байсан хүүхэд намайг түшин босголоо.

Энэ бол манай сургуулийн нэг сайхан тал нь. Бид хүчирхийллийн эсрэг байдаг. Хүүхдүүд ил далд биенээ дээрэлхэж, үгээр идэж байдаг ч, хүчирхийллийн хувьд бүгд дуу нэгтэйгээр үгүй гэдэг. Тиймээс л би сургуульдаа хайртай байдаг юм.

"Минжи чи чинь яачхаад байгаа юм бэ?" нэг охин ийн асуухад, Минжи ууртайгаар "Энэ муу новшийн хүүхнээс л болж байгаа юм! Хэрэв чи л байгаагүй бол би хэдийн Инү-тэй сүй тавьчих байлаа. Чи л бүхнийг бусниулсан!!" хэмээсээр өөрийг нь барьж байсан хүүхдүүдээс мултран, над руу ирсээр үстэн авлаа.

Тийм ээ, энэ миний буруу. Хэрэв би байгаагүй бол тэр удаан мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлэх нь байна шүү дээ. Үнэндээ Минжи бид хоёр их адилхан. Тэр багадаа Инү-д дурлаж, одоо хүртэл хайрынхаа төлөө тэмцэж байгаа эрэлхэг нэгэн. Харин би бол Жонгүг-н хэдхэн үйлдэлд бүх итгэлээ алдаж, өөрийгөө түүнээс хөндийрүүлсэн хулчгар новш. Бидний хооронд байгаа ялгаа бол тэр хайрынхаа төлөө одоо ч тэмцсээр байгаа бол, би аль эрт бууж өгсөнд л байгаа юм. Би Минжи-г буруутгаж чадахгүй. Би энэ өвдөлт ямар байдгийг мэднэ. Магад Минжи-д бүр ч илүү их мэдрэгдэж байгаа биз. Тиймээс би эсэргүүцэхгүй ээ.

"Түүнээс савраа тат!!!" танил хоолой гараад, удаагүй байхад үснээс минь зулгаах Минжи-н гар тавигдлаа. Хуйх минь амран, сэгсийсэн үсээ нүүрнээсээ холдуулсаар урагш харахдаа би Инү-н над руу хараад зогсож байхыг анзаарлаа.

Түүнд ч бас хэцүү байгаа нь миний л буруу. Би Минжи-н нэг насны мөрөөдлийг үгүй хийж, Инү-г энэ их зовлонд татан оруулсан нэгэн. Надад үнэхээр өөр хийж чадах зүйл байхгүй. Би зүгээр л тэвчээд, энэ бол надад ирж буй үйлийн үр гээд хүртэх ёстой.

Жонгүг Минжи-г түлхсээр "Явцгаая." хэмээн шивнээд намайг тэндээс аван явав.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now