💜29💜

991 159 6
                                    

imin2_23:
Сайн уу? 

"Бурхан минь. Би үнэхээр үүнийг хийж байна гэж үү?" 

imin2_23:
Нэлээн шөнө зурвас
бичсэн болохоор чинь
хариулж чадсангүй. 

imin2_23:
Ямартай ч чамайг хэн ч
биш гэсэнд уучлаарай. 

"Гайхалтай одоо бүр уучлал гуйж байна. Энэ залуу үнэхээр намайг хүсээгүй зүйлсийг минь хийлгэж ханахгүй юм аа."

imin2_23:
Үнэндээ би чамайг
юу гэж тодорхойлохоо
мэдэхгүй болохоор л
хэн ч биш гэж хэлсэн юм.

imin2_23:
Чи миний найз, найз
залуу, гэр бүлийн гишүүн ч
бас биш.

imin2_23:
Үнэндээ би өөрсдийн
харилцаагаа ч
тодорхойлж чадахгүй. 

"Тийм ээ, би үнэндээ үүнийг хэлж мэдэхгүй юм. Би түүний талаар мэднэ. Тэр бол Ча Инү. Манай нөгөө ангийн царайлаг тоглогч. Бас тэр надтай зурвасаар харилцдаг залуу." 

imin2_23:
Сонсооч, би өмнө
хэзээ ч ингэж байгаагүй. 

imin2_23:
Залуус над руу зурвас
бичиж эхлэхэд, би шууд л
mute эсвэл block хийж
орхидог. 

imin2_23:
Би өөрийнхөө ертөнцөд,
өөрөө л хүсээгүй бол
хэнийг ч оруулдаггүй.

imin2_23:
Гэхдээ би чамайг
тэгээгүй. Яагаад гэдгээ
мэдэхгүй ч, би хийгээгүй.
Бас би чамайг өөрийнхөө ертөнцөд, ямар нэг нэрлэж чадахааргүй байр суурьтай
нэгэн гэж бодож байна.

"Би яагаад түүнд энэ бүхнийг тайлбарлаад байгаа юм бэ? Бурхан минь. Би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч, энэ бүхнийг хийгээд байна. Энэ магадгүй өсвөр насны тогтворгүй байдал бололтой. Тийм ээ, тэр л бололтой." 

imin2_23:
Тиймээс магадгүй
чи танихгүй залуугаас ч
илүү нэгэн байх. 

imin2_23:
Би хүнтэй зурвасаар
харилцах үнэхээр дургүй.
Учир нь би өөрийн чөлөөт
цагаа утаснаас хол
өнгөрөөхийг хичээдэг. 

imin2_23:
Манай найзууд ч над руу
чухал асуудал биш бол
зурвас бичиж зүрхэлдэггүй. 

imin2_23:
Гэтэл чи шууд л ямар
нэг аргаар, чамаас зурвас
хүлээхэд хүргэсэн. 

imin2_23:
Чи найзаас ч илүү
нэгэн. Гэхдээ би чамайг тодорхойлох ямар нэг
нэршил хэлж чадахгүй нь. 

seen by eunwo.o_c.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें