💜72💜

716 111 3
                                    

Би хурдхан гэртээ орон хаалга хаахдаа өөрийгөө ямар их ичиж байгааг мэдэрлээ. 

Бурхан минь гэж. Амьдралдаа ердөө хоёр хөвгүүний хацар дээр л үнсэж үзсэн хүнд ийм зүйл хэтэрхий хүнд юм байна. Тэгээд бүр тэр хоёр хөвгүүнийх нь нэг нь манай ах байх цаг дор бүр ч хүнд гээч. 

Гүнзгий амьсгаа авсаар өөрийгөө тайвшруулахад, урдаас "За за за. Тэгэхээр та гуай хэний хацар дээр өөрийнхөө тэр уруулыг очиж нааж байгаа чинь энэ вэ? Ммм?" гэх хоолой гарсаар харвал ах хана налчихсан, нэг гартаа байх аяга барьчихсан, нөгөө гараараа халбаганаас нь барин ямар нэг зүйл хутгаж байв. 

Би шүлсээ залгиад "Тэгэхээр энэ зүгээр л миний шийтгэл байсан юм аа. Манай найзуудын өгсөн шийтгэл." гэсээр өөрийнхөө худал ярих чадварыг дотроо бахадлаа. Би ер нь жүжигчин болдог юм билүү дээ? 

Ах гартаа байх аягатай зүйлээс нэг балгаад "Намайг үнэхээр чиний худал үгэнд итгэнэ гэж чи бодлоо гэж үү дээ? Охин минь, би чамайг ээжийн гэдсэнд бүрэлдсэн цагаас чинь хойш нэг ч удаа чиний худалд итгэж байгаагүй. Тиймээс үнэнээ хэл." гэсээр, над руу алхаж эхлэхэд, би гараа зөрүүлэн урдаа аваад "Би худлаа хэлээгүй ээ. Энэ үнэхээр шийтгэл байсан." гэсээр түүн рүү нухацтай харав. 

Есөн булгийн доор байгаа өвөг дээдэс минь намайг уучилж хайрла. Би үнэхээр үүнийг хийхийг хүсээгүй шүү. Зүгээр л би Инү-н талаар нэг л үг цухуйлгавал, ах минь аймшигт асуултуудаараа намайг тасчин хаях болно. Тиймээс гуйя, уучлаарай.

Тийм ээ. Би бурханд залбирахаа больсон. Бурхан миний үгийг сонсохгүй байхад, би залбираад яах билээ? Түүний оронд ядаж л өвөг дээдэсдээ залбирах нь илүү дээр байх. Ядаж л би тэдний удам учир тэд намайг сонсох болно. 

Ах миний өмнө ирсээр "Охин минь. Чиний найзууд бол миний найзууд. Бас би тэднийг чамаас ч илүү мэднэ, ойлгов уу? Тэд хэзээ ч чамд хөвгүүн үнсэх шийтгэл өгөхгүй. Учир нь чи ийм шйитгэл авах юм бол тэднийг алж мэдэхээр аюултай охин. Тэгэхээр надад худал хэлэх хэрэггүй." ийн хэлэхэд нь би бууж өглөө. 

Ах бол намайг гэдсэнд бүрэлдхээс эхлүүлээд намайг мэддэг цөөхөн хүмүүсийн нэг. Тиймээс тэр миний бяцхан худлыг шууд л мэдчихнэ. 

Би доош харан, гараа оролдсоор "Тэгэхээр тэр Ча Инү байсан юм аа." ийн хэлээд, өөрийн чихэнд ирэх чанга долгионыг тэвчхийг хичээв. 

"ЮУ? Ча Инү гэж арай нөгөө Ча Инү юу?" гэхэд нь би түүний асуултыг ойлгосонгүй. Өөр Ча Инү байдаг хэрэг үү? Би мэдээгүй юм байна. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now