💜85💜

602 111 5
                                    

eunwo.o_c:
Жэмин-аа

eunwo.o_c:
Гуйя гараад ирээч. 

1min2_23:
Юу? 

eunwo.o_c:
Би гэрийн чинь гадаа
байна аа. Гуйя гараад ирээч.

1min2_23:
Чадахгүй ээ. 

eunwo.o_c:
Гарч иртэл чинь
хүлээнэ ээ. 

"Бурхан минь энэ залуу үнэхээр!!"

***

Гадуур хүрмээ өмссөөр гэрээс гарлаа. Өнөөдөр ээж аав хоёр гэрт байхгүй байна. Тиймээс би хэн нэгнээс зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн үг. 

Гэрээс гарахад хашааны үүдэнд тэр зогсож байлаа. Магадгүй би түүнийг гэртээ оруулах хэрэгтэй байх. Өдөрхөн цас орсон болохоор гадаа нэлээн жиндүүхэн байна. 

Би түүн дээр очсоор "Гэрт орж байгаад ярилцъя." хэмээгээд эргэн харахад, Инү шуудхан л "Хэрэггүй ээ." гэх нь тэр. 

Би гайхаж харахад Инү санаа алдаад "Одоо нэмэргүйг нь мэдэж байгаа ч, би сүйгээ цуцалчихсан." тэр инээмсэглэсээр "Би сайн байгаа биз? Чи хэлж байсан шүү дээ. Нэг ч удаа гэсэн эцэг эхийнхээ өмнө өөрийн бодлоо хэлээрэй гэж. Би өнөөдөр өөрт байдаг бүгдээ хэлсэн. Бүр уйлж байгаад хэлсэн шүү. Сайн байгаа биз." ийн хэлэхэд нь би санаа алдав. 

Үнэхээр би тэгж хэлж байсан нь үнэн. Бид Жонгүг-г ирэхээс өмнө өдөр бүр дээвэр дээр хоол идэхдээ үргэлж бүх зүйлсийн талаар ярьдаг байж билээ. Тэр үед л би тэгж хэлж байсан юм. Сайхан цаг үе байж дээ. 

Би санаа алдаад "Тийм ээ. Сайн байна." гэсээр багахан инээмсэглэхэд, Инү над руу ойртон доошилсоор надтай духаа нийлүүлэн "Одоо ч гэсэн над дээр ирж болохгүй гэж үү? Би ингээд больж байхад, чи ч гэсэн болиод ирчхэж болохгүй юм уу?" хэмээсээр бэлхүүсээр минь тэврэв. 

Нүдэнд нулимс дүүрэхэд, би нүдээ аньсаар дотроо чимээгүйхэн мэгшлээ. 

Би доош харан түүнээс хөндийрөөд "Уучлаарай Инү. Гэхдээ би чадахгүй." гэсээр эргэн гэртээ орохоор алхав. Гэртээ ороод, өрөөндөө орон ортол би нэг ч удаа арагш харсангүй. Харин өрөөндөө орсныхоо дараа би хаалгаа налсаар доош суухдаа, цээжээ цохисоор цурхиран уйллаа. 

Хэчнээн цохисон ч, энэ их илэрхийлэмгүй мэдрэмж мэдрэгдсээр байсанд би улам илүү ихээр уйлж байв. 

Уучлаарай Инү..

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now