💜61💜

882 153 17
                                    

Дараачийн хэдэн асуулт их энгийн байсан учир би ядах зүйлгүй хариуллаа. Дуртай улирал, хоол, алдартан гээд л.

Зайрмаг минь дуусаж байхыг хараад Инү "За одоо бараг сүүлийн асуулт бололтой. Тэгэхээр..." гэсээр асуултаа бодож байгаа бололтой хэсэг дуугүй болов.

Тэгээд эцэст нь "Чи яагаад манай найзуудыг асуусан юм?" хэмээх нь тэр.

Би юу гэж хэлэх ёстой вэ? Танай найзууд дунд миний сүй тавина гээд амлачихсан залуу байгаа гэх үү? Эсвэл зүгээр л дуугүй өнгөрөх үү? Гэхдээ ингээд хэдий болтол нууна гэж? Ертөнцийн төгсгөл үү? Мэдээж эрт орой хэзээ нэгэн цагт тэр мэдэж л таараа. Ийм байхад би одоо хэлчихвэл яах вэ? Түүнд арай л дээр санагдах болно тийм үү? Гэхдээ л...

Ча Инү хэдийн дуусчихсан зайрмагныхаа ишийг хаясаар "Тэгэхээр би тайлбарлая л даа. Хэрэв чи манай найзуудыг сонирхсон бол надаас хаана байдгийг нь биш, харин аль нэг сошиал хаягийг нь асуух байсан. Тиймээс чи тэднийг сонирхоогүй." гэсээр дээш тэнгэр өөд ширтэн "Тэгэхээр тэдэн дунд чиний мэддэг нэгэн байгаа гэсэн үг." гээд над руу харлаа.

Тэр арай өөрөө мэдчихсэн юм биш биз? Үгүй байлгүй дээ!

"Би найзуудынхаа бүх гэр бүлийн гишүүдийг мэднэ. Бас тэдний заримынх нь хамаатнуудыг ч мэднэ! Тэгэхээр чи тэдний хамаатан садан байх магадлал маш бага. Тиймээс хамаатан саданг алгасъя." хэмээгээд, үргэлжлүүлэн "Үлдсэн ганц хариулт нь тэдэн дунд чиний найз байгаа. Хэрэв миний бодол зөв бол тэр чиний зүрхээ бас сүй тавих боломжийг олгосон нэгэн байх ёстой." гээд над руу хэсэг удаан ширтэв.

Үнэндээ түүний зөв өө. Тэдний найзууд дунд миний хамаатан нэг ч байхгүй. Үүнийг би гэрийнхээ ургийн бичгийг гардан бичдэг хүний хувьд баталгаатай хэлж чадна.

Гэхдээ тэр яаж энэ бүхнийг мэдсэн юм бол? Их л бодсон бололтой. Тэгээд дөнгөж сая хариултаа олчхоод надаас асууж байгаа нь энэ бололтой. Надаас шууд асуувал бүтэхгүйг нь мэдээд, албаар сүүлд нь асууж л дээ. Бас энэ амттан ч түүний арга байхаас зайлахгүй.

Тийм ээ, Ча Инү би чамайг дутуу үнэлж! Чи үнэхээр мэргэжлийн юм.

Тэр над руу улам нухацтай харсаар "Би найзууд дундаасаа Жэхён, Югём хоёртой маш удаан хугацаанд найзалж байна. Тиймээс тэднийг биш гэхэд мөрийцсөн ч чадна. Харин Мингю бас Жонгүг." гэхэд нь би өөрийн зүрхээ хэр хүчтэй цохилж байгааг анзаарав. Түүний нэрийг сонсох төдийд л зүрх 10 км газар гүйсэн аятай цохилж байна.

"Би тэдэнтэй сүүлд танилцсан. Тиймээс би өмнө ямар найзтай, яаж амьдардаг байсныг нь мэдэхгүй. Тэгэхээр тэр хоёрын хэн нь юм бэ дээ? Чиний бяцхан зүрхийг өөртөө авсан тэр шуналтай амьтан хэн юм?" хэмээн хэлэхдээ тэр үнэхээр тоглоогүй харагдаж байв. Тэр яг л миний амнаас ганц л хүний нэр гарах төдийд газрын гаваас ч олоод үгүй хийх тийм харцаар над руу харж байсан юм.

Зүрх хүчтэй цохилж түүний нэрийг хэлэхээр шийдэхдээ би үүлэн дунд хөвж байгаа мэт мэдрэмжийг өөртөө авах аж. Тэр бол миний гайхамшгийн эзэн шүү дээ. Тийм байхад түүний нэрийг хэлэх нь л надад тансаглал.

"Надад хэлээч!" хэмээн бага зэрэг сүрдүйлэхэд, би гүнзгий амьсгаа авсаар "Жонгүг" хэмээлээ.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now