💜51💜

975 157 9
                                    

Ча Инү-с харцаа салган хурдхан шиг шилээ зүүгээд, доош харахад түүний чимээгүйхэн инээх дуу сонсогдоно.

"Царайлаг юм аа." Урд минь суух охин ийн хэлэхэд, би нүдээ эргэлдүүллээ.

Хүмүүс яагаад үргэлж хүмүүсийн гадаад төрхөд татагддагийг ойлгохгүй юм. Ээж үргэлж гадаад төрх бол түр зуурын гоо үзэсгэлэн. Үүнд хэзээ ч хууртаж болохгүй гэж хэлдэг байсан. Тиймдээ ч ах бид хоёр үнэхээр л төрөлхийн уулга алдаж унамаар сайхан нэгэн биш л бол нэг их анхаарал хандуулдаггүй байсан юм. Харин эдгээр охид... мэдэхгүй ээ.

Ча Инү намайг яг л таньчихсан аятай над руу хараад бас миний охин гээд бувтнаад байсан учир би ахин түүнтэй харц тулгарахгүйн тулд бүхий л анхаарлаа номдоо анхааруулж байв. Гэнэт утсанд түүнээс "Гараад ир." гэх зурвасыг автлаа шүү дээ. Би хажуу тийш хартал тэр ангид байсангүй. Тэгэхээр сая гараад явсан байх нь. Одоо л нэг бүтэн амьсгаа авлаа. Түрүүнээс хойш бараг амьсгалж ч чадахгүй түүнээс зүрхшээн байсан болохоор яагаад ч юм урт амьсгаа авахад сэтгэл тайвширч байна. Гэхдээ... тэр одоо намайг гараад ир гэснийх нь зоргоор яваад очно гэж бодсон юм байх даа? Үгүй ээ, би ямар нохой биш дээ? Яахаараа түүнийг дуудахаар очно гэж?

"Түүнээс зурвас ирсэн тийм үү?" Хажүн ийн асуухад, би толгой дохисоор "Тийм ээ. Түүнээс зурвас ирлээ. Гараад ирнэ гэнэ ээ." ийн товчхон хэлээд утсаа халаасандаа хийв.

Хажүн над руу нухацтай хараад "Тэгээд чи очих гэж байна уу?" гэхэд нь, би нүдээ томруулан "Би яахаараа түүнийг ир гэхээр нь очдог юм? Би ямар нохой юу?" хэмээн уурсаад авлаа. Хэн нэгэн намайг өөрийн эрхэндээ байлгахад би ямар дургүй гээч.

Хажүн санаа алдаад "Чи очихгүй бол тэр өөрөө орж ирээд чамайг чирээд гарна даа. Хэрэв тэгвэл би лав чамд туслахгүй гэдгээ эртхэн хэлчихье. Тэр чамд үнэхээр сайн болохоор би юм хэлж чадахгүй. Өмнөх удаа би оролцож байгаад юу болсныг санаж байна уу?" гэхэд нь би түүн рүү муухай харав.

Би түүнийг өнгөрсөн дурсамж сөхөхөд үнэхээр дургүй. Энэ намайг муухай ааштай бас ууртай болгоод байдаг юм. Харин одоо би Ча Инү-с болж хангалттай айж түгшээд байж байхад, тэр над дээр давс цацчихлаа. Ядаж байхад түүнээс бусад бүх найзууд маань өөр анги руу явчихсан. Ер нь хөвгүүд яагаад ийм тэнэг байдаг юм бэ?

Би санаа алдаад "За яахав. Би очиж уулзлаа. Гэхдээ би өөрийгөө илчлэхгүй ээ." гэсээр, босон ангиас гаран явлаа.

Ямартай ч багшийн зараалаар ч юм уу, нэг тиймэрхүү байдлаар явсан болоод түүнтэй уулзаж болох юм. Гэхдээ би өдийг хүртэл өөрийгөө нуучхаад байхад, ингээд л шууд тэр намайг өөрийгөө илчилнэ гэж бодсон юм байх даа? Тэнэг юм.

Ангиас гаран явсаар булан тойроход, тэр зогсож байв. Мэдээж өөрийн төгс сайхан байдлаа яаж алдах болох вэ гэсэн шиг хана налж байгааг нь хараач ээ. Ямар сэтгүүлийн зураг авахуулж байгаа биш дээ?

"Чамайг гараад ирнэ гэж мэдсэн юм аа." гэхэд нь, би хэдийн үгээ бэлдчихсэн тул гэмгүй царайлсаар "Үгүй ээ. Би зүгээр л ариун цэврийн өрөө орохоор явсан юм." гээд түүнийг өнгөрөх гэтэл тэр миний замыг хөндлөсөв.

"Охидын ариун цэврийн өрөө эсрэг зүгт байдаг. Харин энэ зүгт хөвгүүдийнх." гэснээ цочирдсон аятай гараа амандаа аван, гайхах мэт дуу гаргаад "Чи арай хөвгүүдийн ариун цэврийн өрөө орохоор явж байсан юм биш биз дээ?" гээд ёжтой инээмсэглэлээ.

Би хурдхан толгой сэгсрээд "Үгүй ээ, яалаа гэж дээ? Би зүгээр л төөрчхөж." ийн хэлэхдээ дотроо өөрийгөө хараав.

Юуны чинь төөрсөн??? Энэ сургуульд бүхэл бүтэн 3-н жил болчхоод яахаараа төөрнө гэж? Анх ирсэн өдрөө л ахаасаа сургуулийн дотоод бүтцийн зургийг аваад хаана юу байдгийг нэгд нэгэнгүй цээжилж байгаагүй билүү? Хан Жэмин, чи ямар ой санамжаа алддаг альцгеймерийн эмгэгтэй биш дээ?

"Төөрсөн гэнэ ээ? Сонирхолтой л юм. Чи чинь уг нь манай сургуулийн шилдгүүдийн нэг биз дээ? Гэтэл төөрсөн гэхээр итгэж өгөхгүй л байна шүү." гэхэд нь би амаа жимийсээр арагш ухарч байлаа.

Зугтчихдаг юм билүү? Гэхдээ би 100-н метр 18-н секунд л гүйдэг яст мэлхий шүү дээ. Харин энэ залуу надаас даруй 2 дахин хурдан гүйдэг гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Би яах ёстой юм бэ?

"Одоо хүлээн зөвшөөрөхгүй юм уу? Хан Жэмин." гэсээр тэр намайг хананд шахан толгойн минь зүүн дээх нь талд гараа хүчтэй буулгалаа. Энэ нөхөр арай намайг зодчихгүй биз дээ? Тэр үргэлж охидтой эелдэг харьцдаг болохоор арай ч тэгэхгүй байх тийм ээ? Хэчнээн дургүйг нь хүргэж байсан ч, тэр нэг ч удаа охид руу ямар нэг зүй бус хараалын үг хэлэх нь битгий хэл орилж ч байгаагүй. Яахав хүйтэн бас үл тоохыг бол хүлээн зөвшөөрч болох байх. Гэхдээ энэ хэнд хамаатай гэж? Надад лав биш.

Ча Инү над руу ойртсоор "Чи миний мэдэх тэр охин мөн биз дээ? Айн? Хэл л дээ?" гэсээр улам ойртоход би сандарсаар "ТИЙМ ЭЭ, МӨН." гээд орилчхов.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin