💜80💜

670 104 6
                                    

Би түүнийг орхин нулимс урсгасаар явахдаа бас л инээмсэглэж байв.

Үнэн гэвэл энэ бүх хэргийн буруутан нь Инү биш. Бүр огтхон ч биш. Харин би л байсан юм. Жонгүг-н тайлбарыг сонсоогүй нь би. Түүнийг явахад, юу болсныг нь асуугаагүй нь би. Хэрвээ би түр азнаад сонссон бол эсвэл асуусан бол магадгүй Жонгүг явахгүй ч байсан байх. Инү ч ингэж өөрийгөө буруутгахгүй, бид ийм байдалд хүрэхгүй байсан биз. Энэ бүгд миний л буруу.

Инү-д нуруугаа харуулан дээврээс буухад, нулимс минь ганц хоёроор урсаж байсан бол одоо харин би ихэр татах аж. Хажуугаар зөрөх хүүхдүүд над руу гайхан харах ч, энэ надад нэг их хамаа байсангүй. Би зогсолтгүй уйлах агаад өөрийгөө дэндүү их буруутайгаа улам бүр мэдэрч байсан юм.

"Жэмин-аа юу болсон юм? Хэн чамайг уйлуулсан?" Жонгүг над дээр ирсээр ийн асуухад, би шуунаас минь барих түүний гараас атгаж "Уучлаарай Жонгүг-аа. Тэр өдөр чиний тайлбарыг сонсоогүйд, чамаас яагаад тийм хачин байсныг асуугаагүйд бас дээр нь бурууг нь мэдсээр байж албаар чамаас холдож байсанд уучлаарай. Миний буруу. Гуйя намайг уучлаарай. Хэрэв би тэгээгүй бол бид ийм байдалд хүрэхгүй байсан. Инү та хоёр найзууд хэвээрээ байх байсан. Нөхөрлөлийг чинь бусниулсанд үнэхээр их уучлаарай. Гуйя миний буруу. Уучлаарай. Үнэхээр их уучлаарай. Үүнээс өөр үг хэлж чадахгүй байгаад уучлаарай." уйлан дуулан хэлэхэд, Жонгүг намайг энгэртээ тэврэв.

Байнга намайг тэвэрдэг байсан түүний дулаахан энгэрт ахин нэг тэврүүлэхдээ би орчлонг нөмөрсөн мэт санагдаж байлаа. Өвдөлт мэдрэгдэж байсан ч, түүнээс илүү догдлох зүрх минь надад хачин санагдав.

Би энэ бүхнийг мэдрэхдээ улам илүү их уйлж эхлэхэд, Жонгүг намайг бүр чанга тэвэрсээр "Алив явцгаая. Чамд чөлөө аваад гэрт чинь хүргэж өгье." гээд миний арагш харж байгаад, буцан над руу харсаар, намайг тэндээс аван явлаа.

Магадгүй миний ард Инү байсан байх. Тийм ээ, Жонгүг буцаж ирснээсээ хойш түүнээс өөр хүн рүү ингэж муухай хараагүй. Тиймээс Инү л байсан байх. Хэрэв би түүн рүү эргэж харсан бол энэ сайн зүйл болох байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямартай ч одоо бол болохгүй ээ. Би түүний сэтгэлийг үймүүлээд байж болохгүй. Тэр өмнө эцэг эхийнхээ итгэлийг өөрөөсөө болж алдсан. Харин энэ удаа надаас болж алдаж болохгүй. Арай гэж эцэг эх нь түүнийг гэж байхад түүний гэр бүлийг, эцэг эхийг бас түүний гэх бүхнийг би сүйтгэж чадахгүй.

Жонгүг багшид хэлэн надад чөлөө аваад, намайг дагуулан сургуулиас гарав. Бид такси барьсны дараа л би тайвнаар амьсгаллаа. Энэ бүх хугацаанд би эргэж харахыг хүсэж байсан ч, эргэж харж чадаагүй. Инү ард байгаа мэт, эргээд харчих л юм бол тэр над дээр хүрч ирээд, байдал улам хэцүү болох юм шиг мэдрэгдээд чадаагүй.

Таксинд явахдаа би маш их зүйлийг бодлоо. Би Инү болон Жонгүг бид гурвын хачин харилцааг. Өөрийнхөө ирээдүйг. Бас Инү-н ирээдүйг. Би бүхнийг бодсон. Бодсон ч надад дараачийн төлөвлөгөө байгаагүй. Бүхнийг төлөвлөж ирсэн над шиг хүн ийм нөхцөлд орох нь бүхнээ алдсан мэт л санагдаж байна. Ертөнц сүйрээд, ахиж дээрдэхгүй мэт. Бүхнийг хөмрөөд тавьчихсан юм шиг санагдаж байна.

Гэхдээ эцэст нь би шийдвэрээ гаргасан юм. Дараа нь юу ч болдог бай хамаагүй ээ. Би шийдвэртээ харамсахгүй.

"Жонгүг-аа." такси гэр рүү ойртож эхлэхийг харсаар би түүн рүү харан ийн хэлэхэд, тэр над руу гайхан харлаа.

"Сүй тавьцгаая."

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now