Fact for 300th day

626 53 8
                                    

Сайн байцгаана уу? Бүгдэд нь зул сарын болон үүнийг унших өдрийн мэнд!

Өнөөдөр бол энэ өгүүллэг бичигдэж эхэлсний 300 дахь өдөр. Мөн зул сар болж буй учир эдгээрийг тохиолдуулан зул сарын 25-н баримтыг бэлтгэн хүргэхээр шийдлээ. Та бүхэнд таалагдана гэж найдаж байна. 

1. Энэ өгүүллэгийн өмнөх ковер надад их таалагддаг байсан. Улаан өнгөтэй болохоор ч тэр үү, цаанаасаа их гоё сэтгэл татам санагддаг байлаа. Гэхдээ би зураг янзалж сурахыг хичээсээр ирсэн тул одоогийнх шиг болгож шинэчлэсэн. 

2. Энэ өгүүллэг эхлээд бараг 10-р хэсэг хүртэл бичсэний дараа л би хэлэх гэсэн санаагаа олж, үүндээ тусгаж эхэлсэн. (Жаахан ичмээр ч би өгүүллэг эхлэхдээ ерөөсөө хэлэх гэсэн утга санаагаа олдоггүй. Эхний 1-3 хэсгийг бичсэний дараа л олдог. Харин одоо бичигдэж байгаа TBSAT болон үүний дараачийн цуврал болох My ID: His teacher хоёрын өгүүлэх утгыг эхлэхээс нь өмнө олсон.)

3. Эхний 4, 5-н хэсгийг ороход хэн ч уншаагүй.

4. Жэмин бараг л True beauty-н гол дүртэй адилхан. Хоёулаа нүүрээ будахаараа будаагүйгээсээ шал өөр болдог. Хэдэн өөр зүйл нь Жүгён хичээлдээ явахдаа нүүрээ буддаг бол, манай хүн хичээлдээ явахдаа бүх будгаа арилгаад явдаг. Бас манай Жэмин аймаар хөөрхөн цэвэрхэн арьстай хүүхэд ккк. Бас онц сурлагатай эдр.

5. Миний хамгийн анхны эдит хийсэн зураг бол энэ өгүүллэгийн ковер. Тэгээд mglwriter-н админуудад баярлалаа. Эдгээр чадварлаг хүмүүсийн зөвлөгөөний ачаар би ковер хийх гараагаа эхэлсэн байдаг юм. Анх хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй хүн явж байхад энэ хаягийн админууд л яах ёстойг минь тайлбарлаж өгдөг байлаа шүү дээ. Зөндөө их баярладаг шүү.

6. Эхний хэсэг дээрх Инү-н уулздаг охин бол ердөө Минжи-д өөр охинтой уулзаж байгаа гэж харагдах зорилготой байсан. Гэвч Минжи харахаас өмнө манай Инү залхсандаа яваад өгсөн. 

7. Би эртнээс vote зааж үзэхийг хүсдэг байлаа. Гэхдээ хүмүүс унших нь гол нь биш, би өөрөө бичих нь гол гэсэн үзэлтэй учир vote заахгүй гэж өөртөө амлаж явсан ч, битүүхэндээ хүсдэг байлаа. Харин энэ өгүүллэгийг бичих явцад тулгарсан хувийн шалтгаанаас болоод би хөдөө явахаар болчихсон. Тэгээд өгүүллэгээ бичиж чадахгүйд хүрэх нь гэж бодоод, өгүүллэг дээрээ vote заадаг болсон. Өөрөөр бол энэ өгүүллэг миний хүслийг биелүүлсэн юм. 

8. Энэ өгүүллэг анх яг илүү ч үгүй, дутуу ч үгүй 100-н хэсэгтэй болох байсан. Гэсэн ч төсөв танагдсан гэдэг шиг миний санаа багассан байдаг юм. Бас үүнд хүмүүсийн сэтгэгдэл ч хамаарна. 80 гараад ирэх үед, би уншигчдаасаа "Энэ өгүүллэг дэндүү урт бас утгагүй болж байна уу?" гэж асуутал зарим нь тийм ээ, гэж хариулсан. Тиймээс л би 90 болгосон юм даа. Уг нь голд нь нэлээн олон үйл явдал болох л байлаа ккк.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Wo Geschichten leben. Entdecke jetzt