💜66💜

750 122 11
                                    

...Тэгээд бид найзууд болсон юм." би хэлсээр, санаа алдан үргэлжлүүллээ. 

"Бид жил бүр улирлын амралтаар зусланд явдаг байсан юм. Долоон настай байхдаа, бид биендээ сүй тавихаар амласан юм. Тэр үед үнэхээр жаргалтай байсан сан. Харин биднийг арван настай байхад тэр нүүж, дараа жил нь сургуулиасаа шилжсэн юм. Тэр үеэс л бид хөндийрч эхэлсэн байх. Гэхдээ бүр ч холбоогоо тасалчхаагүй явсаар эцэст нь дунд сургуулиа төгсдөг жил тэр яваад өгсөн. Бидний хамгийн сүүлчийн уулзалт дээр, шалгалт дөхчхөөд байсан болохоор би их төвөгшөөж байснаа санадаг. Харин тэр зүгээр л инээмсэглээд, надад үргэлж өгдөг чихрээ өгсөн. Магадгүй тэр л салах ёс байсан байх. Сүүлд сонсох нь ээ, тэр нэлээн том хэрэг тарьснаасаа болоод ахынхаа хамтаар гадаад явсан гэсэн." би ийн хэлээд санаа алдлаа. 

Энэ ч бас түүний эцэг эхийн л шийдвэр байсан. Ер нь яагаад эцэг эхчүүд хүүхдийнхээ саналыг бас тэднийг мэдрэмжийг тоодоггүй юм бэ? Яагаад зөвхөн өөрсдийн болон ирээдүйд өвлүүлэх зүйлсийнхээ тухай л боддогийг нь ойлгохгүй байна. Хэрэв тэд хүүхдүүдээ сайн хүмүүжүүлж чадсан гэж үзвэл, үр хүүхдүүд нь өөрсдөө л тэр бүхнийг босгоно шүү дээ. Би ингэж л боддог. Гэхдээ бидний эцэг эхчүүд огтхон ч тэгж боддоггүй бололтой. 

Намайг ярьж дуусахад, Инү ч бас санаа алдан "Тэр Англи руу явсан юм аа. Хааяа ах нь Солонгост ирдэг юм. Харин Жонгүг бидний авахуулсан зураг дээр л явснаасаа хойш анх удаа ирсэн юм. Гэхдээ тэр бидэнтэй ч нэг их удаагүй, яваад өгсөн. Бид асуусан ч, тэр юу ч хэлээгүй л дээ." гээд, үргэлжлүүлэн "Гэхдээ бид өмнө уулзаж байсан билүү? Би нэг л чамайг харж байсан шиг санагдаад байх юм." ийн хэлэхэд, би тархиныхаа хайх хэсэг дээр тавин хайж эхэллээ. 

Миний санаж байгаагаар би түүнийг хамгийн анх ахлах сургуулийнхаа хичээлийн шинэ жилийн нээлт дээр л харж байсан юм байна. Өөртөө итгэлтэй бас их царайлагийн дээр багахан хүйтэн харц нь өөрийг нь бүр ч илүү чимчихсэн юм шиг харагдаж байсан. Яахав тэр үедээ царайлаг юм гэж бодоод өнгөрч байсан ч, дараа нь түүний охидтой хэрхэн харьцаж байгааг харчхаад царайнаас л цаашгүй юм гэж бодож байсан юм. 

Охид угаасаа түүнд талтай болохоороо л сайхан харьцаж, анхаарлыг нь татах гэж хичээхийг нь мэдсээр байж л өөдөөс нь инээгээд сайхан аашлаад байдаг. Ойлгохгүй юм, би л байсан бол тэднийг зүгээр л тоохгүй өнгөрөх байсан юм. 

"Үгүй байх аа. Би лав чамайг анх ахлах сургуульд ордог жилээ л харж байсан. Түүнээс өмнө бол үнэхээр мэдэхгүй байна." би ийн хэлэхэд, тэр "Ммм. Тийм байх нь ээ. Тэгвэл яах вэ дээ? За за сайхан амраарай. Би шөнө зүүдэнд чинь очно оо." 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now