💜76💜

663 109 6
                                    

Бямба гарагт болсон бидний болзоо их дажгүй өрнөсөн шүү. Бид тахиа идсэнийхээ дараа хамтдаа гадуур алхсан. Автомат тоглоом тоглож, хөвөн чихэр идсэн. Тэгээд эцэст нь гэртээ буцаж ирсэн. Тийм ч их зүйл хийгээгүй ч, бидэнд бол болоод л явсан.

Харин одоо бид манай сургууль руу алхаж байна. Ер нь бол бид нэлээн дажгүй байгаа гэж хэлж болно. Тэр надад бага насныхаа талаар хэлж харин би дотроо юу боддог бас эргэн тойрны зүйлс надад ямар санагддаг талаар ярилцаж байгаа. Бидний яриа арай өндөрлөөгүй байгаа ч, удахгүй бид нэгнээ илүү сайн мэддэг болох байх аа. Би тэгж найдаж байна.

"Тэгэхээр чи тэжээвэр амьтантай болохыг хүсдэг үү?" Инү надаас ийн асуухад, би толгой сэгсрээд "Үгүй ээ. Би хүсдэггүй. Би эргэн тойрны зүйлсдээ тийм ч их анхаарал хандуулж чаддаггүй болохоор, үүнээсээ болоод хэн нэгнийг шархлуулах юм уу эсвэл аюулд оруулчих вий гэж их айдаг. Бас ээж надад хэрэв чи амьтан тэжээхээр бол ээж болчхоод л тэжээгээрэй гэж хэлж байсан." гээд хөтөлцсөн гараа бага зэрэг хөдөлгөвөл бугуй хэсгээр тасрах аятай өвдөж байв. Хог гэж. Өчигдөр орой наалтаа наахаа мартчихсан болохоор өнөөдөр ингэж байгаа юм байх даа? Цүнхэнд наалт байгаа билүү?

"Яагаад?" Инү асуухад, би дээш түүн рүү хараад "Ээжийн хэлснээр бол би их садист бас хэрцгий нэгэн юм гэнэ лээ. Хэдий кино үзээд ч юм уу эсвэл өөр ямар нэг өрөвдөлтэй зүйлс харахаараа нинжин сэтгэлтэй болчихдог ч, цагаа тулаад ирвэл хэнээс ч илүү харгис болдог гэсэн. Тэгээд хэрэв би амьтантай болвол түүнийгээ алчхаж ч мэднэ гэж хэлсэн." гэсээр мөрөө хавчвал, Инү "Тэгвэл яагаад ээж гэж?" хэмээн асуув.

Би ч бас сайн мэдэхгүй л байна. Гэхдээ ямартай ч өмнө сайн бодож үзсэний эцэст би бяцхан таамагтай болсон шүү. Энэ үнэн биш ч, үнэнд дөхөх байх. Ер нь бүх зүйл томьёонууд тийм байдаг биз дээ? Үнэн гэж 100% хэлэхгүй ч, үнэнд юу юунаас илүү ойртож очсон байдаг болохоор үнэн гэж итгэдэг.

"Би мэдэхгүй ээ. Гэхдээ миний бодлоор яг одоогийн би бусдын үрийг өрөвдөх сэтгэл байхгүй. Би яаж хүүхэд төрүүлдэгийг, ямар их өвдөлт мэдэрдгийг бас бусад амьтад төрсөн үрээ хэр их хайрладгийг мэдэхгүй. Харин ээж болсны дараах би ядаж л хүүхэд хэрхэн төрүүлдэгийг, яаж өвдөгийг мэдэрсэн учир бага ч болтугай өрөвдөж хайрлах байх. Тийм болохоор л ээж надад ээж болсныхоо дараа гэсэн байх." гэхэд, Инү над руу харж инээмсэглээд толгойг минь илэн "Ухаантай юм аа." гэв.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now