💜68💜

786 124 2
                                    

Өглөө гэрээс гарахад Ча Инү үүдэнд хүлээж байв. Би хурдхан түүн дээр очсоор, эргэж гэр рүүгээ харан "Энд юу хийж байгаа юм?" гэсээр буцан түүн рүү харлаа. 

Ча Инү над руу инээмсэглээд "Зүгээр л чамтай хамт явмаар санагдаад." ийн хэлэхэд нь, би хурдхан түүнийг чирсээр явав. 

Ах өнөөдөр эхний хэдэн цаг дээр лекцтэй гэсэн болохоор өчигдөр эрт унтсан. Тиймээс тэр хэзээ ч гараад ирж мэднэ. 

Бид явсаар гэрээс арай жаахан холдоход, би түүнийг зуурсан гараа тавилаа. 

"Яах гэж ирсэн юм бэ? Ах харчихсан бол яана?" гэсээр түүн рүү хөмсөг зангидан ууртай харахаар хичээв. Хэзээнээс ч юм түүнийг харахаар уурлахаа больчихсон. 

Ча Инү тоомжиргүй "Яахав харж л байг. Гэхдээ чи яаж ингэж хэлж чадаж байна аа? Би чам дээр ирэхийн тулд хэр олон түүх зохион байж ирсэн гэж санана." гэхэд, би санаа алдаад "Нээрээ чи чинь жолоочоор хүргүүлдэг билүү?" гэсээр өглөө бүр түүний ирдэг дур зураглалыг саналаа.

Ча Инү толгой дохиод "Гэхдээ чи яагаад жолоочоор хүргүүлдэггүй юм? Танайх манайхаас ч илүү баян биз дээ?" ийн асуухад, би халаасандаа гараа хийсээр "Манай гэр бүлийн нэг тийм уламжлал шиг зүйл гэх юм уу? Бид алхах, уул хаданд авирах их дуртай болохоор ч тэр юм уу, машинаар явах жаахан дургүй." гэсээр алхаж эхлэв. 

Тэр миний хажууд хамт алхсаар "Тэгэхээр их спортлог хүмүүс юм биз дээ? Харин манай гэр бүл бол тиймэрхүү зүйлд нэг их анхаарал хандуулдаггүй. Цаг бол алт гэж үздэг болохоор алхаж цаг барж байхаар зүгээр л машинаар яваад цагаа хэмнэсэн нь дээр гэдэг." гэхэд нь би өөрсдийн ялгааг багахан мэдрэх шиг боллоо. 

Манай эцэг эх энгийн л нэг оффисын ажилчид байсан. Гэхдээ ахыг төрөхөд тэд илүү их мөнгө олох хэрэгтэй болсон юм. Тэд ч хичээж, илүү их ажиллаж мөнгө сайн олдог болсон. Харин дараа нь би төрсөн. Би багаасаа л асуудал байсан. Төрсөн цагаасаа, амьдарч эхэлснээсээ л би бол гэр бүлийнхээ хамгийн том асуудал байсаар ирсэн. 

Намайг төрөх үед эцэг эх минь одоогийн ажлаараа илүү сайхан амьдрах нь бараг л боломжгүй гэдгийг ойлгосон юм. Яг тэр үед аав тушаал дэвшсэн. Тэдний ч санаа амарч амар амьдрах гэсэн ч, би маш хүндээр өвдсөн юм. Би дэндүү жаахан байсан болохоор юу ч санадаггүй. Харин ээжийн хэлснээр би сар гаруй хүүхдийн сэхээнд байсан гэсэн. Эмч нарын зарим нь гэр бүлд минь сэтгэлийн бэлтгэлтэй байж ч гэж хэлж байсан гэнэ лээ. Харин зарим эмч нар нь ямар нэг үг хэлэхэд дэндүү эрт байна гэсэн нь, тэдний хувьд итгэлийн багахан очийг авч ирсэн юм. Миний биеийн байдал ч удаагүй сайжрахад, аав минь энэ хэвээрээ байж болохгүйг ойлгосон гэдэг. Үүний дараа тэр ажлаасаа гарч, хуучны танилтайгаа хамтрах хувиараа бизнес эрхэлсэн нь одоогийн бидний амьдралын эхлэл болсон. 

Манай гэр бүл анхнаасаа баян цатгалан байж, үе дамжсан өв хөрөнгөтэй гэр бүл биш ээ. Яахав манай ээжийн өвөө маш баян язгууртан байсан ч, дэлхийн хоёр дугаар дайнд өөрийн бүх зүйлээ алдсан. Түүнд язгууртан гэдэг нэрээс өөр юу ч үлдээгүй гэдэг. Гэхдээ тэр шантралгүй ажил хийж, амьдралаа өөд нь татахаар хичээсэн юм. Харин аавын минь тал бол анхнаасаа л энгийн айл байсан. 

Ийм болохоор л ээж минь намайг шилдэг нь бай гэдэг. Тэр намайг өөрийгөө болох үр хүүхдээ зовоохгүй амьдрахын тулд мэдлэг болон эрх мэдэл хэрэгтэй гэж хэлсэн. Мэдлэгээр эрх мэдлийг олж аваад, эрх мэдлээ ашиглан өөрт байгаа бүхнээ хамгаалах хэрэгтэй гэсэн. 

Харин Ча Инү-нх өв дамжсан баян айл. Тэдний хувьд амьдрал маш богино болохоор цагтай уралдаж амьдрах хэрэгтэй байх. Мөнгөө үрж, бас ахин олоход амьдрал дэндүү богино. Тиймээс л цаг бол алт гэж үздэг бололтой. Эсвэл үгүй ч байж мэднэ. 

Хэдий бид ингээд хамт алхаж байгаа ч, бидний зан төлөв, гэр бүлийн хооронд маш их зай байх шиг. Бидний хооронд алхам ч хүрэхгүй зай байгаа ч, бидний гэх зүйлсийн хооронд уулс бас далай байх шиг...

"Жэмин-аа." Ча Инү-г ийн хэлэхэд, би цоччихлоо. 

Би гайхсаар "Юу?" асуувал, тэр над руу хачин хараад "Чи үнэхээр оролдож үзэхдээ итгэлтэй байна уу?" хэмээн асуув. 

Мэдэхгүй байна. Гэхдээ надад ингэж их сэтгэл гаргаж байхад нь, би тоолгүй өнгөрч болохгүй байх. Би оролдоод үзэх хэрэгтэй байх. 

"Би жаахан итгэлгүй байна аа. Гэхдээ би оролдоод үзэх болно... бэлэн болсон цагтаа." гэсээр Ча Инү рүү харвал, тэр инээмсэглээд "Тэгвэл би хүлээнэ ээ." ийн хэлэв. 

Би инээмсэглээд "Тэгвэл намайг бэлэн болтол найзууд байх уу?" гэсээр гараа сунгавал, тэр нэг хөхрөөд гараас минь атгав. 

Одооноос эхлээд тэр зүгээр нэг Ча Инү биш, миний найз Инү...


A/N: Хүлэг морьд нь хурдан байг гээд эхний хэсгээ нийтлэе.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Место, где живут истории. Откройте их для себя