💜54💜

967 157 3
                                    

Давтлагын дараа арай хийн багшаас гуйж, ахин ийм зүйл болохгүй хэмээн ам өчгөө өгөн байж утсаа авлаа. Өнөөдөр юу болсон юм байгаа юм, биологийн багш надад хачин хатуу хандаж байв. Уг нь өмнө хичээл дээр нь хэчнээн утсаар оролдож, даалгаврыг нь хийлгүй ирж байхад ч, юм хэлдэггүй байсан юмсан. Магадгүй шинэ ангийнханд өөрийгөө хатуу гэдгийг харуулахыг хүссэн бололтой.

Түүнийг намайг хүлээгээд байж байна гэж бодсон юмсан. Санаа алдсаар утсаа гаргаж ирэхэд, Ча Инү-с хэд хэдэн зурвас ирсэн байлаа.

Танихгүй дугаар:
Гэрт ажил гараад явчихлаа.

Танихгүй дугаар:
Хичээлээ тараад зурвас
бичээрэй.

Би түүн рүү зурвас бичих нь зөв үү? Үнэхээр ингээд биччихвэл болох юм болов уу? Зүгээр л ингээд орхичихвол тэр ч шантарч, харин би тайван амьдарна шүү дээ.

Би:
Би тарчихлаа.

Танихгүй дугаар:
Хичээл чинь хэцүү
байсан уу?

Би:
Үгүй ээ. Огтхон ч
хэцүү байгаагүй.

Танихгүй дугаар:
Худлаа яриад бай!!!
Чи үргэлж давтлага
дээрээ бүх сэдвийг түрүүлж
үздэг биз дээ? Хүн бүрээс
илүү байж, нэгт гэх байрын
төлөө явах хэцүү байдаг
тийм үү?

Би:
Үнэндээ бол тийм ээ.
Би 1-т гэдэг байранд байхын
төлөө явахаас үнэндээ л
залхаж байна. Гэхдээ залхлаа
гээд би 2-т эсвэл өөр ямар нэг байранд орж болно гэсэн үг
биш. 1 гэдэг бол төгс гэсэн
утга. Харин манай ээж
төгсөөс өөр үр дагаварыг
хүлээн зөвшөөрдөггүй.
Тиймээс би хэчнээн
болихыг хүссэн ч, чадахгүй.

Танихгүй дугаар:
Чи яагаад ээждээ энэ
бүхнээ хэлж болдоггүй юм?

Би:
Чи тоглоод байна уу?
Хэрвээ би энэ бүхнийг
хэлбэл ээжийн урам
үнэхээр их хугарах болно.
Бас тэр намайг илүү их
шавдаж буцан итгэлийг нь
олж аваасай хэмээн хүсэх
болно. Энэ бүхэн миний
ирээдүйн төлөө болохоор
би хэчнээн хэцүү байсан ч,
энэ мөчийн зовлонг тэвчээд
гарах хэрэгтэй.

Танихгүй дугаар:
Тэгээд мөнхөд ээжийнхээ
бэлдэж өгсөн амьдралаар
явж, утсан хүүхэлдэй шиг амьдарна гэж үү?

Би:
Бид бүгд л утсан
хүүхэлдэй шүү дээ. Бурхны амьдрал гэх талбар дээр,
бурхнаар тоглуулж буй
утсан хүүхэлдэйнүүд. Тийм
байхад ээжийн утсан
хүүхэлдэй боллоо гээд
нэг их дордох зүйл алга.

Танихгүй дугаар:
Тэгвэл би чамд утсан
хүүхэлдэй болохгүй байх
боломж өгье.

Би:
Яаж?

Танихгүй дугаар:
Миний хажууд бай.

Танихгүй дугаар:
Миний хажууд байхдаа
чи хүссэн бүхнээ хийж
болно. Өөрийнхөөрөө байж,
юунд ч санаа зоволтгүйгээр амьсгал. Хэн нэгнийг харааж,
доош нь хийсэн ч болно. Би
чамайг буруутгахгүй. Би
бүгдийг нь инээмсэглээд зөвшөөрнө.

Би:
Үнэхээр тэгнэ гэж үү?

Би:
Чамайг өвтгөх үг
хэлсэн ч болох юм уу?

Танихгүй дугаар:
Хамаагүй ээ. Хажууд минь л
байж байхад, би
шархалсан ч хамаагүй.

Үнэхээр болох юм болов уу? Би түүний хажууд байгаад, бүхнийг өөрийнхөөрөө хийвэл болох юм болов уу?

Би:
Ойлголоо. Тэгье.
Би хажууд чинь байя.

Танихгүй дугаар:
Баярлалаа охин минь.

"Инү хэнтэй ярьж байгаа юм?" Инү-н ээж ийн асуухад, Ча Инү дээш харсаар "Хэн ч биш дээ." хэмээн хэлээд урд нь суух Минжи рүү муухай харлаа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now