💜90💜

712 121 22
                                    

Аав над руу харан инээмсэглээд "Чамд одоо ч боломж бий гэдгийг санаарай." гэсээр буцан урагш харлаа.

Үнэхээр надад сонголт байгаа гэж үү? Байсан ч одоо хэрэггүй болсон байх. Би хэдийн сонголтоо хийгээд энэ хүртэл явчхаад байна.

Ая эгшиглэж, хаалга онгойход би урагш харан аавтай зэрэгцэн алхаж эхэллээ.

Алхам тутамд минь миний өнгөрсөнд туулж ирсэн дурсамж бодогдоно. Гэхдээ энэ бүгд Инү-нх байгаа нь хачин.

Анх тэр зүгээр л над руу зурвас бичдэг танихгүй залуу байсан. Шууд л блок хийчихмээр, ядаргаатай байснаас нь болоод чөтгөрт хүртэл бариад өгмөөр тийм нэг танихгүй залуу.

Харин дараа нь тэр тодорхойлж боломгүй нэгэн болсон. Тэр миний найз ч биш. Бас хайртай залуу минь ч биш. Гэхдээ түүнийг гэх ямар нэг орон зай зүрхэнд минь дэлбээлсэнд би түүний тодорхойлох боломжгүй залуу болгосон.

Аав миний гарыг Жонгүг-т өгсөөр "Чамд итгэж байгаа шүү." гэх ганц өгүүлбэрийг хэлээд, суудалдаа суув. Харин би Жонгүг-н гараас атгаад номлогчийн өмнө зогслоо.

Түүний дараа тэр миний хайрлахаар хичээж буй залуу болсон. Түүний надад өгсөн хайрын хариуд би түүнийг хайрлахаар хичээж буй эрхэм нэгэн минь болсон.

Номлогч үгээ хэлж дуусахад, Жонгүг зөвшөөрөв. Харин би номлогчийг үгээ хэлэх хооронд эргэн тойрноо харан, Инү-г хайж байлаа. Хэлсэн ёсоороо тэр үнэхээр байсангүй.

Хайрлахаар хичээж буй нэгэн минь энэ мөчид эргээд үл танихгүй залуу болон хувирсан юм. Түүнийг худлаа хэлж байна гэж бодон ёслолын танхим руу орсон ч, тэр байгаагүйд би гайхаж орхилоо. Түүнийг мэддэг гэж бодсон ч, энэ мөчид би түүний нэрээс бусдыг мэдэхгүй нэгэн болж хувирсан юм.

Энэхэн мөчид Инү-тэй учрахаас өмнө уншиж байсан өгүүллэг минь санаанд орлоо. Түүн дээр Инү бид хоёрын төгсгөл жаргалтай байсан. Бас бид биендээ ID өгч байсан. Хэрэв би тэр өгүүллэг дээрх шиг Инү-д ID өгөхөөр бол эргэлзээгүй Үл таних залуу гэх нэрийг өгөх байлаа. Миний хайрыг нь мэдэрсэн ч, хэзээ ч түүний мэдэж чадаагүй тэр залуу-н ID үл таних залуу.

Би инээмсэглэн номлогч руу хараад "Тийм ээ. Би Жон Жонгүг-н сүйт бүсгүй болохыг зөвшөөрч байна." хэмээн хэллээ.

Нэг л өдөр танихгүй дугаар над руу хэзээний таньдаг аятай зурвас бичсэн нь, амьдралыг минь алга урвуулах дайны өөрчилсөн юм. Тэр нэг зурвасаар би маш их зүйлийг сурч авсан. Энэ бүхний зааж бас мэдрүүлсэнд баярлалаа. Зөвхөн миний үл таних залуу минь.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Onde histórias criam vida. Descubra agora