💜13💜

1.1K 172 11
                                    

Баасан гараг 9:32

10******** дугаартай хэрэглэгчээс зурвас ирлээ.

10******** дугаартай хэрэглэгчээс зурвас ирлээ.

"Хараал ид! Тэр зурвас бичихээ больж, болохгүй юм байх даа. Одоо хичээл орж байна шдээ!"

10******** дугаартай хэрэглэгчээс зурвас ирлээ.

"Хатагтай Хан, та хичээл завсарлах хүртэл түр утасныхаа дууг хаагаад, хичээлдээ анхаарч болох уу?"

Уран зохиолын багш надад анхааруулсаар, би толгой дохин утасныхаа дууг хаахаас өмнө, ахин нэг зурвас ирсэн гэх дуу гарав.

10******** дугаартай хэрэглэгчээс зурвас ирлээ.

Би хурдхан утасныхаа дууг хаасаар, зурвас руу орлоо. Түүнд ямар нэг хариу өгөхгүй л бол тэр намайг багшийн гарт үгүй хийх нь!

Танихгүй дугаар:
Хөөе! Хариу бичихгүй
хэрэг үү?

Би:
Зурвас бичихээ боль!

Танихгүй дугаар:
Яагаад тэгнэ гэж?

Би:
Учир нь одоо хичээл
орж байна!!

Танихгүй дугаар:
Тэгээд юу гэж?

Танихгүй дугаар:
Үүнийг хийдэг хүн
байдаг юм уу?

Би:
Байгаа. Тэр нь би!

Би:
Тиймээс зурвас бичихээ боль!

Танихгүй дугаар:
Чи уурлахаараа үнэхээр
хөөрхөн болчих юм аа.

Танихгүй дугаар:
Надад таалагдаж байна.

"Заваан юм!"

Би амандаа үглэсээр, над дээр хэн нэгний сүүдэр тусахад, алгуурхнаар дээш харлаа. Гэхдээ энэ үнэхээр болохгүй зүйл байсан юм.

Уран зохиолын багш минь над руу ууртай харан, утсаа өг гэх шиг гараа сунгасан зогсож байв. Бурхан эсвэл Пүрэв гарагийн охин тэнгэр өнөөдөр миний талд байхгүй бололтой.

Эцэст нь би "Уучлаарай багшаа." гэсээр утсаа түүнд өглөө.

"Баярлалаа, хатагтай Хан. Таныг урьдынх шигээ, хичээлдээ илүү их анхааралтай сууна гэж найдаж байна." багш ийн хэлсээр утсыг минь барин цааш явав.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now