💜88💜

594 98 7
                                    

3-н сарын дараа

Дулааны улирал эхэлж, бүх зүйл дэлгэрэх үе ирж байлаа. Хорвоо дэлхий цасан цагаан хувцсаа тайлан, өнгө өнгө алагласан хувцсаа солин өмсөх үе ирж байв.

Минжи бид хоёрын хооронд болсон явдлаас хойш хэдийн гурван сар өнгөрөөд байна. Тэр өдрөөс хойш би Инү-тэй нэг ч үг солиогүй. Бидний хоорондын харилцаа яг л царцсан мэт болчихсон.

Тэр явдлаас яг долоо хоногийн дараа Хажүн ирж намайг толгой түрүүгүй загнаж эхэлсэн. Тэр яагаад Инү-г биш Жонгүг-г сонгож байгаа юм хэмээн зөндөө асуусан. Тэгээд би түүнд болсон бүгдийг эхнээс нь хэлсэн ч, Хажүн намайг загнасаар л байсан юм. Эцэст нь Хажүн надад уурлаад надтай ярихаа ч больчихсон. Гэхдээ түүний энэ байдал удахгүй дуусна гэж найдаж байна.

Жонгүг бид хоёрын хувьд, найзууд минь болон Инү надаас хөндийрснөөс болж бид илүү их цагийг хамтраа өнгөрөөх болсон. Үүнээсээ болж илүү дотно болсон гэж хэлж болно.

Өнөөдөр бол нэлээн чухал өдөр гэж хэлж болно. Өнөөдөр Жонгүг бид хоёрын сүйн урилга тараагдах болно. Тиймээс бага зэрэг догдолж л байна шүү.

Сургуулийн урд машин зогсоход бид буулаа. Жонгүг гараас минь хөтөлсөөр цүнхийг минь барихад, би зүгээр л инээмсэглэн алхав. Хэдийн хавар болчихсон болохоор одоо зузаан гадуур хүрэм өмсөх ч шаардлагагүй сайхан байна аа. Гэхдээ бас нэг талаараа харшил хөдөлж эхэлж байгаа болохоор дургүй хүрч байгаа ч, Жонгүг хажууд байгаа болохоор зүгээр ээ.

Сургууль руу ороход бүх зүйл урьдын хэвэндээ байгаа гэж бодсон ч, үгүй байсан юм. Бараг бүх хүүхдүүд бидэн рүү харан ямар нэг зүйл ярилцаж байсан юм. Мэдээж тэдэнд сүйн урилга очсон болохоор тэр байх л даа. Уг нь би бүх урилгаа өөрөө тараахыг хүссэн ч, энэ хэтэрхий их байсан болохоор бүгд рүү шуудангаар тараачихсан юм. Харин яг өөрөө өгнө гэсэн хэдээ л өнөөдөр тараахаар явж байна.

Би инээмсэглэн Жонгүг-с цүнхтэй урилгуудаа аваад "Би түрүүлээд явлаа шүү." гэсээр түүний хариултыг хүлээлгүй түрүүлэн явлаа.

Хамгийн түрүүнд ангидаа орсоор Хажүн дээр очин, цүнхнээсээ урилгаа аван түүн рүү сунгав.

Хажүн над руу муухай хараад "Энэ юу юм?" хэмээхэд нь, би инээмсэглээд "Чи юу гэдгийг нь мэдэж л байгаа шүү дээ. Май." гэсээр түүн рүү ахин сунгахад, тэр дуртай дургүй авлаа.

Хажүн урилгын минь дугтуйг задлан хараад "Чи одоо жаргалтай байна уу?" хэмээн асуухад нь би зүгээр л инээмсэглэн эргэв.

Жаргалтай байна уу гэнэ ээ? Тийм ээ, би жаргалтай байна. Миний он удаан жил хайрлаж явсан нэгэн одоо минийх болох гэж байна. Би түүнд хайртай. Бас тэр надад хайртай. Үүнээс илүү хүсэх зүйл байгаа гэж үү? Гэхдээ миний сэтгэлийг багахан зовоож байгаа зүйл бол Инү. Тэр одоог хүртэл намайг хайрласаар байвал би яах вэ? Би түүний зүрхэнд оршсоор байвал яах вэ? Би түүнийг одоо ч зовоож байгаа бол?

Би эргэн нэг хараад л Инү-н өмнө очин, урилгаа сунгаад "Би чамайг миний сүйн дээр байх ёстой хүмүүсийн нэг гэж бодож байна. Тиймээс заавал ирээрэй." гэсээр түүний ширээн дээр урилгыг нь тавилаа. Түүнийг авахгүйг мэдэж байсан ч, би өгсөн юм. Түүний төлөө...

Дараачийн хүмүүст урилгаа өгөхөөр ангиас гарахад, Жонгүг ангийн үүдэнд хүлээгээд зогсож байв.

Тэр намайг гарч ирэхийг харсаар бэлхүүсээр минь тэврэн цааш явахдаа "Түүнд яагаад ийм харгис хандаад байгаа юм?" хэмээн асуухад нь би мөрөө хавчсаар "Түүний зүрхэн дэх өөрийгөө үгүй хийх гээд л." гээд, цааш явлаа.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now