💜40💜

974 163 4
                                    

eunwo.o_c:
Ойлголоо. Тэгвэл би
Минжи-н сэтгэлийг
хүлээгээд авчихвал, чамаас
миний сэтгэлийг хүлээж
аваач гэж гуйж болох нь ээ?

1min2_23:
Чи тэнэг юм уу?

1min2_23:
Минжи-н сэтгэлийг хүлээж авчихвал, ахиж харилцах эрхгүй болно.

eunwo.o_c:
Яагаад? Үгүй ээ одоо ямар дундад зуун байгаа биш дээ? Найз охинтой хүн өөр охинтой зурвасаар харилцаж болохгүй гэдэг чинь юу гэж байгаа юм?

1min2_23:
Чи биш ээ. Харин би. Би бол бурханд үнэнчээр итгэгч нэгэн. Тиймээс би өөр хэн нэгний зүйл рүү санаархаж нүгэл үйлдэж зүрхлэхгүй.

eunwo.o_c:
Аан тийм байх нь ээ.

eunwo.o_c:
Тэгвэл чи бурханд итгэдэг
юм бол заяаны ханинд ч
итгэдэг байх нь ээ.

1min2_23:
Тийм ээ. Би итгэдэг.

eunwo.o_c:
Тэгвэл чиний заяаны
хань намайг гэж бодож
байна уу?

1min2_23:
Үгүй ээ.

eunwo.o_c:
Яагаад? Би чиний
дугаарыг андуурч зурвас
бичсэн. Хэрвээ би зөв бичээгүй
бол энэ бүхэнд болохгүй байх байсан. Тиймээс энэ бол
хувь тавилан.

1min2_23:
Чи зүгээр л хэдэн тоо
сольж бичсэнээ их зүйлд
бодох хэрэггүй дээ.

1min_23:
Надад түүнээс ч нандин
учрал байдаг юм.

eunwo.o_c:
Тэгэхээр магадгүй энэ чиний
өмнө дурлаж бас царайлаг
залуус бол хөгийн амьтад гэх бодлыг өгсөн нэгэн байх нь ээ.

1min2_23:
Тийм ээ. Чи зөв таамаглаж.

eunwo.o_c:
Тэгвэл тэр ч бас чиний хувьд царайлаг өөдгүй амьтан уу?

1min2_23:
Үгүй ээ. Тэр бол миний
хувьд маш чухал нэгэн.

1min2_23:
Дэлхий ертөнц намайг
илүүдэл гээд задгай сансарт
гарган хаяхад тэр намайг өөр дээрээ авсан гараг минь.

1min2_23:
Үхээд өгье гээд ус руу ороход, амьдрах хэрэгтэй гээд татаж гаргасан аврагч минь.

1min2_23:
Хэрвээ би цөл бол тэр намайг тэтгэсэн баянбүрд.

1min2_23:
Тэр миний хувьд
тийм л нэгэн.

eunwo.o_c:
Чи одоо ч түүнд хайртай
байх нь ээ.

1min2_23:
Үгүй ээ. Тэр надаас явахдаа түүнийг гэх хайрыг минь ч
бас аваад явчихсан.

eunwo.o_c:
Ойлголоо. Тэгвэл
сайхан амраарай.

"Өөр нэгнийг гэх сэтгэл чинь үгүй болсонд баярлах ёстой би чамайг хэр их шаналсан бол гэх айдаст автах юм."

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now