💜57💜

928 153 1
                                    

"Тэгээд чи явчхаж байгаа юм уу?" Хажүн миний үгийг сонсож дууссаныхаа дараа ийн орилох аж.

Ча Инү-тэй ярилцсанаас хойш миний сэтгэл санаа үнэхээр муу байгаа. Би түүнийг хүлээн зөвшөөрсөн. Тэр хэдийн миний ойр дотны хүмүүсийн нэг болчихсон. Тиймээс л одоо ингээд би шаналаад сууж байна.

Хажүн миний сэтгэл санааг муу байгааг хараад, хичээлийн дараа давтлагын цаг дээр, багш гарангуут надаас юу болсон талаар асуусан юм. Мэдээж Хажүн намайг дэндүү сайн мэдэх тул түүнээс зугтах арга үгүй.

Тэр миний үгийг сонсож дууссаныхаа дараа надаас ийн асуусан нь намайг цухалдуулах аж.

"Тэгээд би яах юм? Тэр Минжи-тэй сүй тавих гэж байгаа. Би тэгээд надтай хамт бай. Аав ээжээсээ гуйж байгаад, Минжи-тэй сүй тавихаа боль гэх үү?" ийн хэлсээр гараа элгэндээ аван, арагш сандлаа наллаа.

Мэдээж миний хэлсэн үнэн биз дээ? Би ийм шахалтаар үүссэн гэрлэлт болон сүйн цаана хэр их гэрээ, өөр бас олон зүйлс байдгийг мэднэ. Энэ ердөө бие биендээ хайртайгаар цуцалчих асуудал биш.

"Гэхдээ чи өөрийнхөө сүйг хэлэх ёсгүй л байсан шүү дээ." Хажүн ийн хэлэхэд, би муухай царайлаад "Сүй тавина гэж хэлсэн нь үнэн л юм чинь." гээд түүнээс харцаа бурууллаа.

Би өөртөө нэг хүнд л үнэнч байна гэж амласан. Би тэр залууд үүрд үнэнч байх болно. Би амласан. Тэр ч бас надад амласан.

"Бурхан минь. Ердөө долоон настайдаа хэлсэн үгнээсээ болоод ингээд байгаа юм уу? Ердөө долоохон насандаа би чамтай сүй тавина аа гэснээс болоод уу? Тэгээд ч тэр чамайг орхиод явчихсан. Чи ядаж түүний хаана байгааг ч мэдэхгүй биз дээ?" гэхэд нь би түүн рүү шийдэмгий хараад "Гэхдээ би түүнд амласан. Тэр ч надад амласан. Бас би түүнд хайртай. Тийм ээ, чиний зөв. Тэр явчихсан. Гэхдээ тэр буцаж ирнэ гэдэгт би итгэж байна. Тэр хэзээ нэг өдөр над дээр буцаад ирэх болно."

Түүний явсан нь тэр өөрөө хүссэндээ биш гэдгийг мэдсээр байж, яагаад ингэж хэлээд байгааг нь ойлгохгүй юм. Энэ бүхэн түүний буруу биш шүү дээ.

Хажүн санаа алдаад "Жэмин-аа. Чи надад хэлж байсан шүү дээ. Бидний хэн ч, ирээдүйг мэдэхгүй ээ. Тиймээс одоог хайрлая гэж. Одоо харин би энэ үгийг чамд хэлье. Бидний хэн ч түүнийг хэзээ буцан ирэхийг мэдэхгүй. Тиймээс ирээдүйд болох асуудлыг орхиод, одоогоо хайрлая. Чи Ча Инү-д боломж олгох хэрэгтэй." ийн хэлсээр босоход би санаа алдлаа.

Түүний хэлсэн үнэн байхад би сөрж үг хэлж чадахгүй нь. Тэглээ гээд бас үгэнд нь орж чадахгүй нь...

***

Инү хичээлээ таран сургуулиасаа гарахдаа, шатан дээр зогсох Минжи-г харлаа.

Инү тайван алхсаар Минжи-н ард очин зогсоод "Яагаад бидний сүйн талаар хүн бүрд хэлээд яваад байгаа юм?" гэхэд, Минжи цочин шатнаас унах шахав.

Минжи Инү-г түүнээс үүний талаар асууна гэж бодоогүй бололтой сандрахдаа, хариулт хэлж чадахгүй ээрч муурна.

"Би нөгөө..." Минжи-н ээрэхийг харан тайван зогсож залхаад Инү "Чи надад тийм их хайртай юм уу?" гэхдээ түүний үсийг оролдов.

Энэ нь Минжи-д хязгааргүй их догдлолыг өгч байсан юм. Арван хоёр жилийн өмнө анх тэр Инү-тэй уулзаж байсан юм. Царайлаг бас хүйтэн тэр хөвгүүн түүний зүрх сэтгэлийг бүрэн өөртөө авсан. Тэр өдрөөс хойш Минжи-н бүхий л ертөнц тэр хөвгүүнээр дүүрч байсан юм. Түүнтэй хамт том болж, түүнтэй хамт байх нь Минжи-д дэндүү сайхан санагддаг байлаа. Гэсэн ч энэ бүхэн түүнд хангалтгүй санагдсан нь, өнөөдрийн энэ сүйн бас нэг шалтгаан болсон юм.

Минжи арай ядан толгой дохиход, Инү түүний үсийг чихнийх нь араар хийгээд "Гэхдээ надад чамайг гэх өчүүхэн төдий ч мэдрэмж бас сэтгэл алга. Би үлдсэн амьдралынхаа турш чамайг хайрлахгүй. Гэхдээ зүгээр ээ. Би чиний хүсч байгаагаар сүй тавих болно. Гэхдээ сүйн дараа... чи намайг ахиж хэзээ ч харахгүй шүү." гэсээр, түүнийг орхин яваад өгөв.

Харин Минжи доголон нулимстай хоцорсон юм...

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now