💜70💜

743 113 10
                                    

"Тэгэхээр бид үүн дээр хамгийн энгийн хуулиудын нэг болох Омын хуулийг ашиглан олох болно. Амархан байгаа биз?" Физикийн багш ийн хэлсээр инээмсэглэхэд, би өөдөөс нь инээмсэглэх аядлаа. 

Нэг томьёноос нөгөөг нь гаргаж, гаргасан томьёогоороо ганц тоо олчхоод, нөгөөдөхөө өөр нэгд нь нэмэн өөр томьёо бодох тэгээд зүгээр үү? Би лав тэгж бодохгүй байна. 

Өнгөрсөн удаагийн 3-н шалгалтаар миний физикийн дүн -А-с дээшлээгүй учир ээж намайг физик дээр нэмэлт давтлага авах хэрэгтэй гэж үзсэн. Эцэст нь би ингээд сууж байна даа. Яг одоогийн байдлаар миний физикийг үзэн ядах сэтгэлийг юу дийлэхгүй мэт санагдаж байна шүү. 

Харин Инү бид хоёрын хувьд бид нэлээн дотно байгаа шүү. Яахав, Хажүн үүнд жаахан дургүй байгаа ч, тэр Инү-тэй сайхан харьцах гэж хичээж байгаа. Бид өдөр бүр өдрийн хоолоо хамт дээвэр дээр идэнгээ, ертөнцийн бүхий л зүйлсийн талаар ярилцдаг болсон. 

Би санаа алдсаар үзгээ аван, самбар дээрхийг бичих гэтэл утсанд зурвас ирэх дуулдлаа. 

Танихгүй дугаар:
Юу хийж байна? 

Би:
Хичээлээ л. 

Би:
Гэхдээ чи надад
хичээлийн цагаар миний
утасны мэдэгдлийг нэг ч дуугарахгүй гэж хэлээ
биз дээ? Харин одоо энэ
юу вэ? 

Танихгүй дугаар:
Гэхдээ тэр чинь
дуусчхаагүй юм уу? 

Би:
Яг л дэлгүүрийн лангуун
дээр байдаг бараа шиг,
чиний амлалтад хугацаатай
байдаг хэрэг үү? Би
мэдээгүй юм байна. 

Танихгүй дугаар:
Үгүй ээ. Би зүгээр л, бид
найзууд болсон болохоор
зурвас бичилцэж болно гэж
бодсон юм. Намайг уучлаарай.

Танихгүй дугаар:
Хичээлээ хий дээ. Би
ахиж зурвас бичихгүй. 

Би:
Хөөе, би зүгээр л тоглож
байна, залуу минь! 

Танихгүй дугаар:
Би ч бас. Чи надаар тоглох
амархан гэдэг ч, үнэндээ
чамаар тоглох бүр амархан юм. 

Танихгүй дугаар:
Үүнд бараг зэрэг нухацтай
бас гэмшсэн аятай хэдэн
үгс л хэрэгтэй. Тэгээд л чи
өөрийн догь байдлаа
алдаж байна. 

Би:
Би блок хүсээд байна аа даа?
Тийм ээ. 

Танихгүй дугаар:
Блок-р айлгадаг цаг
өнгөрсөөн. 

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now