💜43💜

951 152 7
                                    

"Би үнэхээр үүнийг асуух нь зөв юм болов уу?"

"За за мэдэхгүй ээ. Би үүнийг асуухгүй л болов өнөө шөнө эсвэл бүр цаашдаа хэзээ ч унтахгүй юм шиг санагдаж байна."

1min2_23:
Сайн уу?

eunwo.o_c:
Өөвв чамайг над руу түрүүлж
чат бичнэ гэж бодсонгүй шүү.

eunwo.o_c:
Энгийн үед бол чи над руу
хэзээ ч түрүүлж чат бичихгүй.

eunwo.o_c:
Тиймээс одоо ямар нэг
онцгой эсвэл зайлшгүй асуух
зүйл гарсан болохоор чи
ингэж байна тийм үү?

1min2_23:
Ер нь бол тийм ээ.

"Тэгэхээр хэрэв энэ бүхэн үнэн бол би энэ залуугаас түүний тухай заавал олж мэдэх хэрэгтэй."

eunwo.o_c:
Тэгээд юу болсон
юм бэ дээ?

eunwo.o_c:
Хэрэв миний мэддэг эсвэл
хийж чадах зүйл байвал
юу ч байсан хэл.

eunwo.o_c:
Мэдэхгүй чадахгүй
байсан ч хамаагүй л дээ.
Би чиний төлөө мэддэг
чаддаг болж чадна.

1min2_23:
Тэгэхээр би түрүүн
санамсаргүй чиний
шинээр оруулсан зургийг анзаарсан юм л даа.

eunwo.o_c:
Аан миний найзуудтайгаа авахуулсан зураг уу?

1min2_23:
Тийм ээ.

eunwo.o_c:
Хүлээ тэгэхээр чи миний
хаяг руу орж харсан
гэсэн үг үү?

1min2_23:
Үгүй ээ. Би чиний
хаяг руу орж яах юм?

eunwo.o_c:
Битгий худлаа хэл,
охин минь.

eunwo.o_c:
Ертөнц биднийг ингээд
маргалдаж байх хором мөч
бүхэнд ухаалаг болж байна.

eunwo.o_c:
Тиймээс чи энэ байдалд
худлаа хэлэх чинь тийм ч зохижтой биш байх шүү.

"Энэ залуу бас ямар гээчийн драма-гаа үзчихээд, түүнийхээ гол дүрийн үгийг дуурайгаад байгаа юм бэ?"

eunwo.o_c:
Чи намайг дагадаггүй.

eunwo.o_c:
Тиймээс чиний home дээр
миний зураг гарч ирэхгүй
гэсэн үг.

eunwo.o_c:
Тэгэхээр чи миний
хаяг руу орж харсаан
гэсэн үг биз дээ?

eunwo.o_c:
Бурхан минь. Өмнө
Минжи надтай авахуулсан
зургаа ч бас тавихад чи
миний хаяг руу орж харжээ.

1min2_23:
За яахав!

1min2_23:
Би чиний хаяг руу орж
харсан нь үнэн.

1min2_23:
Гэхдээ энэ бүгдийг манай
найзууд надад хэлсэн юм.
Болсон уу?

eunwo.o_c:
Ямартай ч, чамайг үнэнээ
хүлээсэнд би баяртай
байна аа.

1min2_23:
Одоо болсон бол миний
асуултад хариул.

eunwo.o_c:
Ойлголоо боссоо.

1min2_23:
Тэр зураг дээр байсан
залуус хэн юм? Бас тэд
бүгд одоо хаана байгаа юм?

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now