💜79💜

700 109 3
                                    

Даваа гарагийн өглөөг би маш жаргалтайгаар угтсан боловч, өнөөдөр би яг л хорвоо сүйрсэн аятай хичээл рүүгээ явлаа.

Өчигдөр Жонгүг-н хэлсэн үгнээс л болсон хэрэг. Ер нь яахаараа хүмүүс зөвхөн өөрсдийгөө боддог юм бэ? Тэд яагаад бусдыг боддоггүй юм? Гэхдээ надад ийм асуулт асуух эрх ч байхгүй мэт санагдаж байна. Бид анх зурвасаар харилцаж эхлэхэд, би Инү-н сэтгэлийг бодож байсан удаагүй. Тийм байхад, өөр нэгнээс сэтгэл бодохыг гуйх дэндүү хувиа хичээсэн хэрэг болох байх.

Ээж үргэлж надад 'чадварлаг хувиа хичээгч' бай гэж хэлдэг. Гэхдээ түүний хэлээд байгаа тэр 'чадварлаг хувиа хичээгч' гэдэг нь өөрийгөө ч, өрөөлийг ч хорлож явдаж мулгуу амьдралаар амьдрагч биш юм. Харин бодит зүйлд ач холбогдол өгдөг, юмсыг бодитоор харж хайрладаг нэгнийг хэлдэг юм. Харин энэ нөхцөлд бол би өнөөх мулгуу амьдралаар амьдрагч болоод байх шиг.

Гэхдээ нэг их чухал биш л дээ. Харин Жонгүг-н хэлсэн зүйлс үнэн үү л гэдэг байна. Мэдэхгүй юм. Эхлээд би Инү-с асуух хэрэгтэй байх. Үнэн эсэхийг нь ч мэдэхгүй байж итгэх нь тэнэг хэрэг. Харин яаж асуух вэ л гэдэг байна. Инү-с асуувал, тэр хэн үүнийг хэлснийг асууна. Үүний уршгаар би Жонгүг гэр ирсэн болон цаашлаад урд оройн болсон явдлуудыг бүгдийг нь хэлэх хэрэгтэй болно гэсэн үг шүү дээ. Үгүй ээ, би чадахгүй байх гэж айж байна.

Сургууль дээр ирэхэд, Инү ирээгүй байв. Юу вэ? Уг нь их эрт ирдэг юмсан? Эсвэл би хэт эртэдчихэв үү? Би л хэт эртэдчихсэн нь бололтой.

"Сайн уу?" танил хоолой хажууд гарсан ч, би тоосонгүй. Тоосон ч, нэг их ялгаагүй дээ. Би түүнийг үл тоогоод л дуусахаас хойш.

Жонгүг намайг тойрон Хажүн-ы байранд суугаад "Миний хэлснийг бодож үзсэн үү?" ийн асуусаар, шанаагаа тулав.

Би түүн рүү хэсэг харж байгаад "Би яагаад бодох ёстой гэж? Ер нь би яахаараа тэр үгэнд чинь итгэх ёстой юм? Инү үнэхээр тэгсэн үгүйг чи л хэлж байгаа болохоос би лав нэг ч удаа тийм зүйл сонсож байгаагүй юм байна." гэсээр өөрт тийш харвал, Жонгүг "Яа Хан Жэмин!!! Чи бид хоёрын харилцаа хэдийн 12 жилийн өмнөөс эхэлсэн. Бүхэл бүтэн 12 жил гэж байна. Тийм байхад, надад итгэхгүй байгаа хэрэг үү?" хэмээн хашхирлаа.

Би түүн рүү ярвайн харсаар "Яа дунд нь байхгүй байсан 4-н жилээ хасаач." гэхэд, Жонгүг том харсаар "Тэгвэл 8-н жил. Бүхэл бүтэн 8-н жил хамт байчхаад, 8-н сар ч болоогүй Инү-н талд ороод байгаа юм уу?" гэх асуултыг надад тулгав.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now