💜36💜

988 157 0
                                    

Яа~~ нулимсаа буцаад арагш ор! Хэний дураар гарч ирээд байгаа юм?! Бурхан минь. Би тэр Ча Инү гэгчид сайн биш байтал юундаа ингээд уйлаад байгаа юм бэ?

Эхлээд чи түүнийг үл тоож, хэн ч биш аятай хандсан. Харин одоо тэр энэ бүхнийг хийж байна. Үүнд ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Би зүгээр л өөрийн шангаа хүртэж байна. Ийм байхад юундаа ингэж гоморхоод байгаа юм? Гэхдээ түүнд ч бас яг ингэж санагддаг байсан байх даа. Үнэхээр хөгийн санагдаж байх чинь.

Тийм ээ. Манай ээж үргэлж үйлийн үр байдаг юм шүү гэж анхааруулдаг байсан. Харин одоо тэр нь биелэж байх шиг.

"Оройн хоол болчихлоо." өрөөний хаалга онгойсоор, ах минь ийн хэлэх аж. Харин чи хөнжилдөө өөрийгөө ороон, "Би идэхгүй ээ."

Үнэндээ би Ча Инү-н инстаграмдаа тавьсан зургийг харснаасаа болоод, шүүгээнд байсан гурван таваг чихрийг идчихсэн. Тиймээс одоо хоол идэх сонирхол үнэхээр алга. Бусад охид сэтгэл санаа нь тавгүй байвал зайрмаг иддэг бол харин би амттан иддэг. Зайрмаг идмээр байдаг боловч, хоолой өвдчихдөг юм л даа.

Ах миний хажууд ирэн суугаад "Хэрэв чи хоол идэхгүй бол ээж ахиад л чамайг загнана даа." ийн хэлэхэд, би дээш боссоор "Бусад айлын ээжүүд хүүхдээ хоолоо сой гэж загнадаг байхад, манай ээж яагаад байнга ид гэж байдаг юм бэ?" гомдоллох аж. Үнэндээ үнэхээр хачин санагдаж байна.

"Аргагүй шүү дээ, манай ээж юм чинь. Алив бос оо. Жаахан ч болтугай идчих." ах ийн хэлсээр намайг татан дээш босголоо.

Бурхан хэзээ миний талд ордог болох юм бэ?

***

"Очлоо." хаалга дуугарсаар, үйлчлэгч эгч хаалга руу яран явлаа. Харин гэрийн эзэд чимээгүйхэн буйдан дээрээ сууна.

Удаагүй гэрт дуу шуу болсоор Ян захирал орж ирэв.

"Сайн байцгаана уу? Оройн мэнд." тэр чангаар инээн орж ирэхэд, И хадагтай инээмсэглэсээр "Ян захирал энэ орой юу хийж явж байгаа юм?" ийн хэлээд, толгой дохиход үйлчлэгч цааш гал тогоо руу явав.

"Харин энэ нэг золиг Инү-тэй уулзмаар байна гэхээр нь, далимаар нь та нартай уулзах гээд л." Ян захиралыг хэлэхэд, түүний араас Минжи гарч ирлээ.

И ноён хэдийн эхнэрийнхээ ард ирсэн байх агаад, баруун гараа дээш өргөн, эхнэрийнхээ мөрөн дээр тавиад "Инү дээр байгаа. Минжи хүсвэл дээшээ гарч болно шүү. Харин Ян захиралаа та наашаа ирж, бидэнтэй цайлаач." гэсээр арагш эргэн буцан буйдан дээрээ суув.

Харин Минжи инээмсэглэсээр "За." гээд, дээш гүйхээрээ гарлаа.

Минжи алгуурхан эргэн тойрноо харан явсаар, Инү-н өрөөнд ороход тэр компьютер дээрээ түүний мэдэхгүй ямар нэг тоглоомыг тоглон сууж байв.

Минжи хэд хэдэн удаа түүний нэрийг дуудан, анхаарлыг нь татах гэсэн ч Инү түүнийг үл тооно. Сүүлдээ Минжи шантран, түүний орон дээр суухдаа хажуудаа байх утсыг аван оролдож эхэллээ.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now