💜37💜

985 161 2
                                    

10******** дугаартай хэрэглэгчээс зурвас ирлээ.

10******** дугаартай хэрэглэгчээс зурвас ирлээ.

10******** дугаартай хэрэглэгчээс зурвас ирлээ.

10******** дугаартай хэрэглэгчээс зурвас ирлээ.

Хараал ид! Тэр надад амласан биз дээ? Хичээлийн цагаар миний утасны мэдэгдлийг тайван байлгана гэж амлачхаад ингэх байсан хэрэг үү? Үнэхээр түүнд бусдаас ялгараад байх зүйл алга.

Би амлалтаасаа ухардаг хүмүүсийг үзэн ядахын дээдээр үзэн яддаг.

"Хадагтай Хан! Та бидэнд өөрийн утасны дууг хааж тус болохгүй юу!!" физикийн яхир багш минь ийн хэлсээр би толгой дохин утасныхаа дууг хаалаа.

Бурхан минь. Би физикийг ямар их үзэн яддаг гэж санана!!! Манай сургууль тусгай сургалттай болохоор хүүхдүүд өөрийн хүссэн хичээлээ судалж болдог юм л даа. Мэдээж тогтсон журмын дагуу. Жишээ нь тэд заавал судлах ёстой англи хэл, солонгос хэл, математик гэх мэт хичээл дээр нэмээд өөрийн хүссэн гурваас дээш хичээлээ судалдаг.

Харин миний хувьд би бүх хичээлийг нь судалдаг. Надад сонгох хичээл гэж үгүй. Учир нь манай ээж үүнийг хүссэн.

Эцэг эх минь бусад эцэг эхээс жаахан ялгаатай. Тэд миний гадаад байдал болон сонирхол гэх мэт зүйлсэд үнэхээр чөлөөт сэтгэлгээгээр хандаж, чөлөөтэй байхыг зөвлөдөг. Тэд өөрсдөө ч маш залуу сэтгэлгээтэй хүмүүс. Бараг надаас ч илүү залуулаг байх.

Гэхдээ энэ зөвхөн гэгээлэг тал нь. Харин бараан тал нь гэвэл тэд өөрсдийн журмаа хэзээ ч эвддэггүй. Ээж минь өөрийн цаг үедээ хамгийн өндөр оноо авч, шилдэг нь гэх алдрыг авдаг байсан нэгэн. Тэр бол гоц ухаантан. Тиймдээ ч тэр ах бид хоёрыг өөр шигээ гоц байхыг хүсдэг. Хүсэхгүй байсан ч бүх хичээлийг судалж, хэцүү байсан ч тэвчээд гарахыг шаарддаг. Бас тэдний гаргасан шийдвэрийг заавал дагахыг тулгана.

Нэг талаараа дэндүү задгай, чөлөөтэй гэгээлэг хүмүүс ч, нөгөө талаараа аймшигтай. Ээж минь үргэлж намайг 'Чи бол миний итгэл найдвар.' гэж хэлдэг. Энэ сайхан сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ энэ үг бол чи миний явсан замаар явж, надаас ч илүү өндөрлөгт гарч, миний мөрөөдлийг биелүүлэх ёстой гэсэн үг юм.

Санаа алдсаар багшийн самбар дээр бичих бодлогуудын бичиж авлаа. Утсанд тасралтгүй зурвасууд ирэх нь дэлгэцнээс харагдах ч, би үүний тоолгүй байх аж.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now