💜89💜

601 101 5
                                    

"Ямар хөөрхөн юм бэ?" охидын дуу алдах болон ээж аавуудын магтаал дунд би зүгээр л инээмсэглэн сууж байлаа. Энэ бүхэн үнэндээ надад таалагдахгүй байсан ч, би инээмсэглэж байсан юм. Угаас ихэнх хүмүүсийн магтаал үгнээс цаашгүй байдгаас хойш нэг их хамаагүй л дээ. Надад харахыг хүссэн, магтаалыг нь сонсохыг хүссэн ганц л хүн байсан юм.

Өрөөний хаалга онгойн Минжи орж ирэхэд, намайг тойрон хүрээлсэн бүх охидын ам чөтгөрт алгадуулсан мэт чимээгүй боллоо. Арга ч үгүй биз дээ? Өнгөрсөн удаад юу боллоо доо? Гэхдээ би түүнийг урьсан билүү?

Минжи миний өмнө ирэн, намайг сонжих мэт харсаар "Баяр хүргэе! Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна." гээд инээмсэглэхэд нь, би түүний үгийн цаад утгыг ойлголоо.

Би инээмсэглээд "Баярлалаа. Чи ч бас надаас дутахгүй хөөрхөн байна." гэсээр түүнийг дээрээс нь доош гүйлгэн харав.

Минжи чанга инээгээд "Ямартай ч чамд аз жаргал хүсье. Энэ магадгүй бидний сүүлчийн уулзалт болохоор би ирсэн юм." гэхэд нь, би гайхсаар "Сүүлчийн уулзалт гэдэг чинь?" асуулаа.

Минжи инээмсэглээд "Би удахгүй Америк явах гэж байгаа. Тиймээс баяртай гэх гэсэн юм." гээд, "За за би явж суудлаа эзэллээ. Эртхэн гоё суудлыг нь олж авъя." гэсээр хариу хэлүүлэлтгүй эргэж хараад явчхав. Харин би гайхсаар үлдлээ.

Удаагүй хүмүүс нэг нэгээрээ явж, би өрөөнд ганцаараа үлдэв. Гэтэл гэнэт хаалга онгойж Инү ороод ирэх нь тэр.

Миний хамгийн их харахыг хүссэн. Хөөрхөн байна гэх үгийг хамгийн их сонсохыг хүссэн тэр хүн. Сүйт залуугаа хараагүй ч, сүйт залуугаас минь ч илүү сайхан харагдах энэ залуу.

Инү багахан инээмсэглээд "Чи үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна." ийн хэлэхэд нь, би ч бас инээмсэглээд "Баярлалаа." хэмээн хэллээ.

Бид хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Инү гарахаар эргэхэд нь би "Баярлалаа Инү. Хүнд хайрлагдах ямар байдгийг, хайрыг хүртэх тэр мэдрэмж ямар нандин байдгийг мэдрүүлж өгсөнд." гэхэд, Инү над руу мөрөө давуулан эргэж хараад "Харин чамд баярлалаа Жэмин-аа. Хэн нэгнийг хайрлах ямар тарчлаантай сайхан бэ гэдгийг мэдрүүлсэнд. Бас хариу нэхэхгүйгээр хайрлах хэрэгтэйг ойлгуулсанд. Би энэ бүхэнд чинь талархаж энд ирсэн ч, сүй тавихыг чинь харж чадахгүй бололтой. Тиймээс ингээд явлаа." гэсээр гараад явчхав. Харин би хойно нь инээмсэглэсээр үлдсэн юм.

Удаагүй аав орж ирэн намайг дагуулсаар ёслолын танхимын өмнө хүрч ирлээ.

Зүрх минь сандрал биш харууслаар дүүрч эхлэхэд би аавынхаа гараас сугадсан гараа чангалав.

Аав хариуд нь гарыг минь зөөлхөн цохиод "Сандарч байна уу?" гэхэд нь би толгой дохилоо. Сандралаасаа болоод хаашаа ч юм гүйхэд бэлэн байна.

Аав над руу харан инээмсэглээд "Чамд одоо ч боломж бий гэдгийг санаарай." гэсээр буцан урагш харлаа.

A/N: Эцсийн мөчид ч гэсэн бүх зүйл өөрчлөгдөж болдог юм шүү...

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Where stories live. Discover now