💜31💜

1K 155 5
                                    

"Муу галзуу амьтан. Уух мөрөөрөө уухгүй. Хүн дуудаад л, галзуурчээ, галзуурч." би үглэсээр клуб руу орохдоо бугуйн дахь цагаа харлаа.

Хэдий шөнийн 1 цаг болж байх ч, ах минь гэртээ ирээгүйд би түүн рүү залгатал үр дагавар нь намайг энд аваад ирчихлээ. Ах минь маш олон найзтай. Өнөөдөр бас л түүний найзуудын нэгнийх нь төрсөн болсон тул тэр клубт байгаа хэрэг. Бас мэдээж би түүнийг ирж авах ажил ч нэмэгдсэн юм.

Клуб руу ороход үүдэнд маш олон хүмүүс байх агаад би тэднийг зөрөхдөө "Энэ хар шөнөөр юугаа хийж энд байдаг байна аа?" гэсээр дотогш хурдхан орлоо. Ашгүй үүдэнд олон хүн байсан болохоор хамгаалагч намайг анзаарсангүй. Үгүй бол иргэний үнэмлэх нэхээд яршиг болоод байдаг юм.

Дотогш орон ахыг хайсан ч, олдохгүй байсан болохоор дээш V.I.P өрөө рүү явав. Гэхдээ хүмүүс яагаад энд ингэж ихээр овоороод байгаа юм бол? Хөдлөх ч зайгүй, баахан хүмүүс овоорчихсон байх юм. Ахын тэр найз нь хэн юм? Ерөнхийлөгчийн хүү юу? Эсвэл төрсөн өдрөө тохиолдуулан мөнгө тарааж байгаа юм уу?

Дээш гарахаар шат руу явж байхад ашгүй ах өөрөө буугаад ирэв. Би түүнийг түшин авсаар, буцан клубээс гарахаар эргэхдээ надаас холгүйхэн танил нэгэн байгааг анзаарлаа. Бурхан минь, очиж очиж энд таараад байхдаа яахав дээ?

Воаа, бурхан үнэхээр харгис бас энэрэнгүй юм аа. Надад ингэж харгис хандаад байгаа хэр нь, түүнд тэгж энэрэнгүй хандах юм. Царай хараад байгаа юм байх даа?

Би хурдхан нүүрээ буруулсаар, ахыг чирэн тэндээс гарав.

Хэдий би түүнийг найзаас илүү гэсэн ч, тэр бол зөвхөн зурвасаар харилцахдаа. Бодит амьдрал дээр би түүнтэй огтхон ч харилцхыг хүсэхгүй байна. Тэр үнэхээр аюултай залуу. Миний зүрхээр дэндүү хурдан тоглоод л хаячихна. Харин би нулимстай, шархалсан зүрхтэй л хоцорно. Яг л өмнөх шигээ...

***

Харанхуй бас дэндүү их чимээтэй хотын нэгэн клуб. Тэнд маш олон хүмүүс байх агаад ихэнх нь дэндүү залуу харагдана.

"Ойрд үзэгдэж харагдаагүй хүн ирж байх чинь ээ." гэсээр гартаа шар айраг барин зогсох залуу Инү-г харсаар ийн хэллээ.

Инү түүнийг тоолгүй "Өнөөдөр чиний төрсөн өдөр болохоор л ирсэн юм. Түүнээс биш надад ирэх шалтгаан алга." хэмээн хэлээд, ширээнээс нэг шар айраг аван цааш явлаа.

Үнэндээ түүнд энэ газар ирэх ямар ч сонирхол байхгүй байлаа. Хэдий тэр анхнаасаа л клубт ирэх дургүй байсан ч, өөрийнхөө охинтой харилцдаг болсноос хойш бүр ч дургүй болсон. Учир нь иймэрхүү залуучууд түүний охиндоо зарцуулах цагийг хумслахаас өөр ямар ч тусгүй шүү дээ.

Инү клубт ирээд хэдийн нэг цаг өнгөрлөө. Гэсэн ч тэр бусад залуус шиг уухын оронд, аль түрүүн ирэхдээ л авсан шар айргаа гартаа барьсаар байх аж.

Гэнэт хэн нэгэн түүний араас түлхсээр "Энэ хар шөнөөр юугаа хийж энд байдаг байна аа?" ийн хэлэхэд, Инү арагш хэн болохыг нь харлаа.

Богино тайрмал үстэй, хар савхи өмссөн хэр нь ард нь ямар нэг үг шивчихсэн охин урдаа байх хүмүүсийг түлхсээр цааш явж байв. Инү түүнийг дагах гэсэн ч, замд нь хэн нэгэн хөндөлсөх нь тэр.

"Сайн уу? Инү. Чамайг энд харна гэж бодсонгүй шүү..." Өнөөх охин Инү-ийн замыг хөндөлсөн, ам хуурайгүй ярих агаад үүнээс болж Инү өөрийн хайж байсан нэгнээ алдчих нь тэр.

Инү эргэн тойрноо харсаар өнөөх охиныг оллоо. Шатан дээр хэн нэгэн залууг тэврэн зогсож байх аж.

Инү түүн дээр очих гэснээ хэсэг азнан түүний ажиглалаа. Өнөөх охин түүний харсан ч, хараагүй мэт цааш яваад өгөх нь тэр. Хараагүй гэхээсээ илүү харагдахыг хүсээгүй дээ гэвэл дээр байх.

Инү охиныг клубээс гартал нь харж зогсоход, түүнийг энд арай хийн авч ирсэн залуу мөрөн дээр нь гараа тавьсаар "Юу хийж байгаа юм?" ийн хэлэхэд, Инү түүний гарыг мөрөн дээрээсээ авсаар "Явах гэж байна." гээд эргэж харалгүй яваад өглөө.

[ᴄᴏᴍᴘʟᴇᴛᴇ] My🆔: Unknown guy |LDM|Où les histoires vivent. Découvrez maintenant