1. Хааны зарлиг

18.9K 862 118
                                    

Энэхүү өгүүллэгт гарах үйл явдал нь бүгд зохиомол бөгөөд ямар ч бодит түүхийн үйл явдал болон дүр ороогүй болно!

=================================

Чусон улс.

Ард түмэндээ амьд бурхан мэт дээдлэгдэж, хамгийн ихээр хайр хүндлэл хүлээсэн хаан Ким Жунин. 15-хан насандаа хаан ширээнд суусан ч Чусон улсыг амар амгалан, элбэг дэлбэг, жинхэнэ аз жаргалын улс болгон өөрчилж чадсан. Ард иргэд, улс түмнийхээ өмнө хийсэн бүтээсэн зүйлтэй гавьяат хаан.

Нэг хүнд дэндүү олон сайхан зүйл заяасан тул зарим нэг шүтлэг ихтэй сүржин хүмүүс хааныг энгийн нэг хүн биш бурхны хүү ч гэж ярилцана. Дайн тулаанд гаргууд сайн. Илд далайсан бол ялалт байгуулж, гар дэлгэсэн бол энэрэл хайраа харамгүй тараадаг хамгийн өглөгч бөгөөд хүчирхэг хаан.

Түүнд эр хүнд заяаж болох бүх сайхан зүйл бүрэлдсэн мэт. . . өндөр нуруу, өв тэгш царай, хүч чадал, хурц ухаан гээд л түүнд бүх зүйл бий.

Ким Жунин хааныг хаан ширээнд сууснаас хойш зэргэлдээ улс орнууд түүнийг хүндлэх басхүү түүний эрэмгий цэргийн эрдмээс айсандаа элдэв бусын дайн тулаан, хорт явуулга явуулахаа болж энхийн хэлэлцээр хүртэл байгуулаад амжсан. Бас энх тайван цаг гээд хойш суудаггүй хаан ард иргэддээ юу хэрэгтэй байна. Түүнийг нь босгон бүтээж өгдгөөрөө алдартай.

Ус бага газарт худаг ухаж, үер ихтэй газар хамгаалах далан босгож, тариалан эрхлэх боломжтой газарт бүх төрлийн жимс ногоо тарих эрхийг нээж, мал маллах, аж ахуй эрхлэх боломжтой газар мөн л түүнд тустай ажил явуулна.

Түүний хийсэн бүхэн ард иргэдийн сэтгэлд нийцдэг тул түүнийг хайрлаж хүндлэх сэтгэл нь далай тэнгис мэт их аж.

Чусоны түүхэнд битгий хэл дэлхийн түүхэнд ч ийм сайн хаан байсан болов уу? гэх бахадсан бодлыг төрүүлэм төгс гэмээр эзэн хаан.

Гэвч түүний төгс амьдралд нэг л зүйл дутуу. . . тэр нь угсаа залгамжлах ханхүү байв. Анх ураг барилдсан их хатан, болон сүүлд сэтгэлдээ нийцүүлэн хатанд залсан гурван ч бага хатан бий. Гэвч дөрвийн дөрвөн хатнаас зөвхөн охин төрөх бөгөөд нуган үр заяадаггүй нь хааны эзнийг нууцхан гунихад хүргэнэ.

Их хатан аль хэдийн хоёр ч гүнж төрүүлж өгсөн. Бага хатад ч бас бүгд нэг нэг гүнж төрүүлсэн. Аль хэдийн таван гүнжтэй болсон ч ханхүү үл төрнө. . .

Нуган үр үл заяадаг энэ хатуу тавилан ганц хаан төдийгүй бусад сайд ноёд, ард иргэдийн ч хувьд эмзэг асуудал. Хэдий төгс гэмээр сайн хаан боловч угсаа залгамжлагчгүй бол улс орны ирээдүй бат бөх бус аюул дүүрэн гэсэн үг.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now