96. Бүгдийг санасан

5.2K 846 130
                                    

Сэүн заасан газарт яаран ирвэл зурган дээр Инбинийг үнсэж байсан бүсгүй дүрээрээ зогсож байв. Тэгэхээр энэ бүсгүй ээжийнх нь хуучин сүйт бүсгүй байх нь.

Үүнийг ойлгосон Сэүн бага зэрэг хөмсөг зангидан ширүүн хараад "чи нөгөө луйварчин байх нь ээ? ээжийг минь гэмт хэрэгтэн болгоод зогсохгүй одоо бас гэр бүлийг минь сүрдүүлэхээр ирдэг бүдүүн зүрхтэй амьтан бэ!" хэмээн өндөр дуугаар хэлэхэд

Исү санаа алдан "би муу хүн гэдгээ мэднэ ээ, гэхдээ надад үүнээс өөр сонголт алга. Уучлаарай. . . энэ миний нэхэмжилж байгаа мөнгө. . . тэгээд чи бүх зургийг авна" хэмээн цаасан дээр бичсэн мөнгөн дүнг өглөө.

Сэүн цаасыг үл тоосон харцаар хальт хараад "мөнгө авна гэдэгтээ итгэлтэй иржээ, яг одоо би чамайг цагдаад бариад өгөхөд л бүх зүйл дуусна гэдгийг мэдэж байна уу?" хэмээн асуухад

Исү "нээрээ тийм цагдаагийн асуудлыг минь хэрэгсэхгүй болгож өг. Энэ гол заалт нь" хэмээлээ.

Сэүний хөх инээд хүрч байгаа бололтой "чи үнэхээр энэ бүхнийгээ авч чадна гэж бодоо юу?" хэмээн инээмсэглэхэд

Исү утсаа гаргаж ирэн "харж байна уу? Инбинь бид хоёрын бүх зургууд сэтгүүлч рүү явахад бэлэн болсон байна. Хүссэн зүйлийг минь хий, үгүй бол би илгээх товчийг дарлаа" хэмээн сүрдүүлээ.

Сэүний хувьд цаг тулсан хэрэг тул ямар нэг хакер хөлслөх эсвэл цахим технологиор дамжин хийгдэж болох хориотой шид хэрэглэх ч арга байсангүй. Тэр энгийн хүний дэргэд шид хэрэглэж болохгүй болохоор түүний сүрдүүлгийг хүлээж авахаас өөр аргагүй болсон байлаа. Тэгээд ч Исүгийн нэхсэн мөнгө Сэүний хувьд тийм ч их мөнгө биш.

Сэүн "ойлголоо. . . чиний хүслээр хийе, гол нь чи миний нүдэн дээр бүх зургийг устгах ёстой. Өөр газарт хуулж үлдээсэн хувилбар байх ёсгүй байсан ч дахиж ашиглахгүй энэ бүхнээр бүгдийг дуусгана гэсэн өөрийн амлалтаа гарын үсэгтэйгээ өг. Амлалтаа зөрчвөл надаас авсан мөнгөө арав нугалж өгнө гэж бич. Бусдаар би чамаас юу ч шаардахгүй. Мөнгийг шууд данс руу чинь хийнэ" гэлээ.

Исү бага зэрэг сандарсан харагдах ч түүний хувьд татгалзах аргагүй сайхан санал байсан тул шууд зөвшөөрсөн юм.

"о-ойлголоо, эхлээд мөнгөө шилжүүлж" хэмээн тулгалаа.

Сэүн Исүгийн хажууд чанга яригч дээрээ тавиад цагдаагийн газар руу залгаж хэргийг хаалгав. Дараа нь Исүгийн данс руу түүний нэхсэн мөнгийг шилжүүллээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now