75. Болзож байгаа

5K 694 129
                                    

Жунин гайхсан янзтай тэдэн рүү харан "юу вэ? хэл сураггүй юу хийж яваа юм?" гэж асуухад

Инбинийг олсон гэж мэдээ авснаас хойш алсаас харснаас биш тулж уулзаагүй байсан ах нар нь тэдний аль хэдийн дотно болсон мэт энэ байдалд нэлээд цочирдсон бололтой бүгд чимээгүй зогсоно.

Жунин "ирэх байсан юм бол хэлэхгүй дээ" гэсээр дээш босоход

Бэкхён "Инбинийг олоод удаагүй байж аль хэдийн нийлчихсэн хэрэг үү?" хэмээн асуухад

Саяхан уулга алдаж тэдний үнсэлтийг тасалдуулж орхисон Чанёол одоо ч уулга алдсан хэвээр байх бөгөөд "хөөх, манай хүргэн ч шуурхай юмаа" хэмээн Жунин руу ширтэнэ.

Жунин "нийлсэн юм биш ээ, сая зүгээр л боломж олдоод үнстэл та нар түүнийг ичээгээд явуулчихлаа" гэсээр жуумалзана.

Жундэ "гэхдээ л хамт амьдарч байгаа гэсэн биз дээ? Инбинийг олоод зогсохгүй шууд хамт амьдраад эхлэхээр чинь бүр ч их гайхлаа"

Минсок "бид түүнийг ойроос харах гэж л ирсэн юм. Ядаж танилцаад ч болов ойроос харах гээд л"

Кёнсүү "тэгээд Сэүн рүү залгасан чинь та хоёрыг гэртээ байгаа гэсэн болохоор л"

Жунин "доошоо бууцгаах уу? юу ч гэсэн зочдын өрөөнд орцгооё, түүнийг та нартай танилцах үгүйг мэдэхгүй байна. Сая эвгүй байдалтай таарчихлаа" хэмээн инээмсэглэлээ.

Чанёол "21-р зуун ч гайхалтай байна шүү. Инбинийг дахин төрүүлээд, түүний найз нь хүртэл хуучин ордны авхай байсан-"

Бэкхён "Кёнсүүгийн хайртай эмэгтэй" гэв.

Жундэ гайхсан бололтой Кёнсүү руу том хараад "юу вэ? чамд бас хайрладаг хүн гэж байдаг хэрэг үү?" хэмээн уулга алдлаа.

Кёнсүү түүн рүү муухай харан "би ямар төмөр зүрхтэй хүн үү? байж л таараа шүү дээ"

Чанёол "аа мэдэхгүй, чиний зүрх бол төмөр байтугай ган, эсвэл бүр аймаар-"

Кёнсүү "үхмээр байна уу?"

Чанёол малийтлаа инээгээд "үгүй дээ, чи бол хөвөн шиг л зөөлөн сэтгэлтэй, хайр түгээгч савдаг" хэмээн хурдхан хариуллаа.

Минсок "доошоо бууцгаая"

Жунин "би Инбинь тайлбарлаад чадвал дагуулаад ирье"

Бүгд "за тэг"

===============================

Инбиний өрөө:

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Donde viven las historias. Descúbrelo ahora