74. Амарч байгаа

4.8K 775 121
                                    

Гурван газарт амрах завгүй ажилладаг Инбиний хувьд маш удаан хугацааны дараа ганц өдөр амарч байгаа нь энэ байв. Амралтын өдөр гэдэг үгийг бараг л мартаад байсан түүнд энэ өдөр яг л онцгой баяр мэт байх бөгөөд амралт гэдгийг утгаар нь мэдрэхийг хүссэн тул орноосоо ч боссонгүй.

Дадал болсноороо эрт сэрсэн ч буцаж унтах гэж ч хичээсэнгүй утсаа оролдон тэр бүр ороод байдаггүй цахим ертөнцөөр аялан хэвтэнэ.

Ийм сэтгэл амар, тайван өдрийг өнгөрүүлээгүй маш удсан болохоор түүнд үнэхээр таатай байлаа.

Өрөөнийх нь хаалгыг зөөлөн тогших чимээгээр утаснаасаа түр анхаарлаа холдуулан "за" хэмээн зөвшөөрөл өгөв. Энэ Жунин байлаа.

Инбинь "ямар нэг хэрэг гараа юу?"

Жунин "өглөөний хоолоо идэхгүй юм уу? ажилдаа явах болоогүй хэрэг үү?" гэсээр түүний хажууд ирэн орон дээр суулаа.

Инбинь инээмсэглэн "би өнөөдөр амарч байгаа, бараг л хагас жилийн дараа"

Жунин "хагас жилийн дотор нэг ч өдөр амраагүй гэж үү?"

Инбинь толгой дохин "тийм ээ, гурван өөр ажил болохоор амралтын өдөр нь давхацна гэж огт байдаггүй юм. Өнөөдөр л азаар тийм гайхамшиг тохиолоо. Тиймээс жинхэнэ утгаараа амарч залхуурч өнжих гэж байна. Та хоёр хоолоо идээд ажилдаа яв даа. Надад санаа зоволтгүй" хэмээн инээмсэглэлээ.

Ганцхан өдөр ч амс хийхгүй ажиллаж байсан гэх яриа Жунины сэтгэлийг өвтгөж байлаа. Түүнд байсан амь насыг нь булааж, дахин нэг өөр зовлонт амьдрал руу түлхсэн нь үнэхээр сэтгэл өвдөм.

Жунин "тийм олон газар ажиллаад байвал залуу насны сайхан бүгдийг мэдэрч чадахгүй шүү дээ. Зүгээр л нэг ажлаа хийж болохгүй гэж үү?"

Инбинь "ганцхан ажил хийвэл яаж амьдрах болж байна? бараг таван зуугаад саяын өртэй хүнд амрах ч эрх байхгүй"

Жунин "тэр чиний өр биш"

Инбинь "хуулийн дагуу бол минийх болж үлдсэн. Тэгээд ч бидний гэрээ байгаа шүү дээ. Ойрын хугацаанд төлнө гэж хэлэхгүй ч хорь гучин жил ажиллаад ч хамаагүй заавал төлж дуусгах болно. Би бусдаас шударга бусаар мөнгө авдаг хүн биш. Авсан бол заавал өгнө. Тиймээс санаа зоволтгүй. Бас би их бие сайтай шүү. Тэр бүр өвдөөд байдаггүй" гэж хэлэхэд энэ үгс ч бас Жунины сэтгэлийг өвтгөж байлаа.

Яг одоо ч хамаагүй чи миний эхнэр, бидний дунд өр байхгүй гээд тэвэрмээр байгаа ч Инбинийг үүрд алдахаас айж чимээгүй сууна.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now