72. Аавын хобби

4.8K 761 107
                                    

Хар дарсан зүүд дунд байна уу? ид шидийн үлгэрт ороод ирэв үү? гэдгээ ч мэдэхгүй эргэлзээ дүүрэн суух Инбинь. Жуниныг гарсны дараа багахан бодолд дарагдан сууна.

Шинэхэн өрөөндөө дасаж ядан эргүүлж тойруулан харна. . .

Исүгээс чин үнэн ч хайр хүлээгээгүй ч түүний төлөө хийсэн бүгдийн дараа ийм луйвар хийнэ гэж төсөөлж байгаагүй болохоор чамгүй их гайхсан нь үнэн. Гэвч амьдралд нь тохиогоод байгаа энэ үйл явдлууд азгүй гэх үү? азтай гэх үү мэдэгдэхгүй ээлзлэн өнгөрөх нь дэндүү толгой эргэмээр.

Төсөөлж ч чадахгүй их мөнгөний өрд унагаад зугтаасан сүйт бүсгүй. . .

Ид шидийн гэмээр хаанаас ч юм гараад ирсэн аав хүү хоёр. Инбиньтэй хамааралгүй танихгүй хүмүүс байж ингэж ихээр тусалж байгаа нь гайхалтай гэхэд ч багадна. Гэвч сүйт бүсгүй нь хүртэл луйвардаад явж байгаа энэ нийгэмд эдгээр сайхан сэтгэлтэй залуус ч бас сэжигтэй мэт.

Тэднээс айх ёстой юу? зүгээр л бүх зүйлд итгээд тайван байх ёстой юу? мэдэхгүй болохоор яг одоо Инбинь эргэлзээ, хариулт нь байхгүй олон асуулт дунд гацаад байгаа нь энэ.

Яг л ид шидийн үлгэр, хар дарсан зүүд хоёрыг хольчихсон мэт оронгоороо эргэсэн түүний амьдрал дэндүү ойлгомжгүй, ирээдүй байхгүй мэт санагдаж байлаа.

=========================

Хэдийгээр тансаг, сайхан нь дэндсэн дээд зэрэглэлийн өрөө боловч олон жилийг үдсэн умгар гэрийг нь хэрхэн гүйцэх билээ. Бие болоод сэтгэл нь дасаж амжаагүй тул унтаж чадахгүй хэсэг хөрвөөж байгаад унтлаа.

Олон жилийн турш, олон ажил зэрэг хийсээр байгаад сурчихсан болохоор сэрүүлэг шаардахгүй өөрөө сэрлээ.

Одоо ч хариулт нь олдоогүй өөрийнхөө амьдралд бууж өгөн урсгалаар нь явахаар шийдсэн бололтой угаалгын өрөө орж усан ороод ажилдаа явахаар бэлдлээ.

Өчигдөрхөн цагдаад баригдаад явсан хүн өнөөдөр ажилдаа очно гэдэг хэцүү. Тэр тусмаа Инбиний ажил шиг хүүхнүүд голдуу байдаг газар бол цуу яриа гэрлийн хурдаар тарсан байх ёстой.

Сонссон хүн бүр нь давсалж, өөрийнхөө зоргоор нэмж ярьсаар одоо бараг л хорвоод байхгүй хүнд гэмт хэрэгтэн болчихсон байгаа гэдгээ ч мэдэж байв.

Гэвч зүгээр нуугдлаа гээд хэл ам дарагдах биш, зориглоод ажилдаа явах хэрэгтэй.

Гэдэс нь өлсөж байсан тул хоолны өрөөг нь хайж явсаар бага зэрэг төөрөн өрөөг олж ирлээ. Гэтэл Сэүн Жунин хоёр аль хэдийн боссон бас ажилдаа явах гэж байгаа бололтой гоёмсог хослолтой хоёр царайлаг залуу сууж байлаа.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now