53. Бэлэг барьцгаая

5.3K 927 165
                                    

Хаан эзэн хортой цайг мэдэхгүй тул зоогийн зочдод бүгдэд нь өгөхөөс шийдсэн билээ. Инбинь үүнийг эсэргүүцсэнгүй. Цай олон хүнийг хамрах тусмаа хэрэг том болох тул чимээгүй инээмсэглэн сууна.

И хатан дахин дахин Шин хатан руу харц чулуудан байж үг хэлүүлэх болов.

Шин хатан "д-дээдсээ баярын зоог барьж байж сархад зооглосон нь дээр биш үү? тэгээд ч энэ олон хундага сархад зооглосон зочид цайны жинхэнэ амтыг мэдэрч чадна гэж үү? Пак хатан хөл хүнд тул тусдаа уусан нь дээр байх" хэмээхэд

Инбинь толгой бөхийн "өршөө эрхэм дээдсээ, хатан би дэмий үед цай нэхээд их хатныг хилэгнүүллээ. Мөхөс хатных нь буруу" хэмээн уйлах гэж байгаа мэт царай гаргахад

Хааны харц ширүүсэн "үүнд хилэгнээд байх зүйл юу билээ. Их хатан дэндүү ёсорхуу байна. Цайг хурдан авч ир" гэхэд

Шин хатан дахин үг хэлж чадсангүй.

Хатан эх "ганц цайны төлөө уур хилэн илүүдэх биз, цай л бол цай шүү дээ. Жинхэнэ амтыг нь мэдрэх нэг нь мэдрээд мэдэрч чадахгүй нь тэр чигтээ өнгөрнө биз. Сүр бадруулаад байх зүйл алга. Би ч бас тэр цайг ууж үзмээр байна" хэмээн үг нэмлээ.

Инбинь "би тэгвэл өргөөндөө байгаа цайгаа чануулъя" хэмээн шадар ахайтан руугаа харахад шадар ахайтан нь толгой дохин цааш явлаа.

Хэсэг хугацааны дараа ордны авхай нар тус бүрдээ жижиг тавиур дээр аягатай цай барьсаар орж ирэв.

Зочид бүгд цайнаас уулаа. Юу гэдгийг нь мэдэх хүмүүс болох баруун гарын сайд, И хатан, Шин хатан нар л ууж байгаа дүр үзүүлэн уруулаа хүргээд өнгөрөв.

Хатан эхээс авахуулаад бүх хүнд их л таалагдсан бололтой ам уралдан сайхан амттайг гайхан уугаад дууслаа.

===================================

Баяр ёслол дуусаж хүмүүс ордноос явахад баруун гарын сайд хамгийн ихээр яарч байгаа бололтой зэрэг дэвээ ч үл анзааран сүйх тэрэг бус мориндоо мордон алга болсон билээ.

Инбинь түүнийг ингэнэ гэж мэдэж байсан тул замд нь бяцхан занга тавьсан нь зэрлэг чонын сүрэг байлаа. . .

Шөнийн харанхуйд баруун гарын сайд хаашаа ч юм яаран давхих бол түүнийг дагалдан ордонд ирсэн хоёр дагуул нь аль хэдийн хилийн чанадын тосгон руу хөдөлсөн байлаа. Мориныхоо тэнхээ чадлыг баран байж хамаг хурдаар нь довтолгоно.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now