82. Уучлаарай

4.8K 799 49
                                    

Өнгөрсөнд: (Чусон улс)

Залуу "авхай. . . .авхай өнөөдөр хаан эзэн анд мордсон байна" хэмээн нүүр дүүрэн инээмсэглэсээр орж ирлээ.

Өрөөний хойморт суух бүсгүй "бид удаан хүлээхгүй гэж хэлсэн байхаа? өнөөдөр Инбинь уулаа эргэхээр явах ёстой. Бүх зүйл гайхалтай таарч байна шүү" хэмээн жуумалзсаар өөрийнхөө урд байх ширээний доороос сахиус шиг зүйл гаргаж ирэн нөгөө залууд өглөө.

Залуу "энэ юу вэ?"

Бүсгүй "тусгайлан тарни хэрэглэн шившлэг хийсэн сахиус байгаа юм. Үүнийг хааны анхаарлыг татахаар эр бяр хүч чадалтай зэрлэг бодонд зүүгээрээ. Сахиус уусан бодон гахайн биед шингэхэд түүний хурд хүч, ур ухаан нэмэгдэж хаан эзэнд тийм амар баригдахгүй"

Залуу "шөнө болтол хааны саатуулах гэж байгаа хэрэг үү?"

Бүсгүй "тэр мэдээж, хаан одоо анд гарч байгаа юм чинь Инбинийг шөнө ордноос гарахаас өмнө буцаад оччих байх. Тиймээс түүнийг буцаахгүй байлгаж, Инбиньтэй таарахад нь туслах хэрэгтэй" хэмээн инээмсэглэнэ.

Залуу "авхай та үнэхээр ухаалаг юм. Гэхдээ хаан эзэн ганц бодон гахайн араас бүтэн өдөржин хөөцөлдөх болов уу?"

Бүсгүй "ганц байх тусмаа хөөцөлдөх болно. Хаан шиг эрэмгий дайчин, харсан амьтнаа алдаж үзээгүй гарамгай анчин хүний хувьд ганц зэрлэг гахай агнаж чадахгүй байна гэдэг байж боломгүй асуудал мэт санагдаж түүний хор шар, агнах хүслийг улам бүр нэмэгдүүлэх болно. Хаан гахайг агнахын тулд өдөр шөнийг харгалзахгүй хөөх нь мэдээж"

Залуу "ойлголоо, таны хэлснээр бүгдийг хийе" гээд гараад явлаа.

==========================

Хаан эзний ан хийх цуваа ордноос хөдөллөө. Ан хийж байх хугацаанд хаан, сайд түшмэл, энгийн цэрэг гэж ялгахгүй бүгд эрс тэгш эрхтэй ан хөөх бөгөөд хэн түрүүлж агнаж чадсан нь тэр хүн ялж олзоо авдаг тул хаан эзэнтэй ан хийнэ гэдэг нэг төрлийн тэмцээн наадгай мэт сайхан зүйл.

Эр хүн бүрийн хүсдэг шиг морин дэл дээр салхи татуулан давхиж, хараанд буусан ан амьтан бүгдийг цэц мэргэнээ сорин харвах нь ганц хаан эзнийг ч бус дагалдан яваа жанжин цэргүүдийн бүгдийнх нь хорхойг хүргэдэг эд. Тийм дээ ч хааны ан хийх цуваа дуу шуутай, баяр хөөртэй орноос гарсан юм.

Хаан эзэн чанга дуугаар "ан хийж байхдаа бид нөхөрсөг өрсөлдөгчид, бас ахан дүүс тиймээс цол хэргэм үл харгалзан өөрсдийн эр чадал, цэц мэргэнээ үзэн хүссэн ангаа хийгээрэй" хэмээн хэлэхэд цэргүүд уухайлан орилно.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now