90.Чи биз дээ?

4.5K 761 76
                                    

Өнгөрсөнд:

Газрын бурхан "хараал маш хүчирхэг боловч түүнээс илүү хүчирхэг нэг зүйл бий. . . хараалыг хариулж болно" хэмээх нь тэр.

Бэкхёны нүд томорсоор "арга байгаа гэж үү? Жунин Инбинь хоёрыг хоёуланг нь аврах арга байгаа хэрэг үү? юу юм?" хэмээн асуулаа.

Газрын бурхан үл ялиг инээмсэглээд "энэ их энгийн арга. Хэтэрхий энгийн болохоор хүмүүс үнэ цэнийг нь мэддэггүй юм" гэв.

Бэкхён нэлээд гайхсан бололтой аавынхаа дэргэд суугаад "энгийн арга аа? ямар арга юм?" хэмээн лавлан асуулаа.

Газрын бурхан "жинхэнэ хайрын үнсэлт" гэв.

Бэкхён харц түүнийг гайхширсан гэдгийг ядах юмгүй хэлээд өгнө. Тэр аав руугаа асуулт дүүрэн нүдээр харав.

Газрын бурхан "үнэхээр тэд бие биедээ чин сэтгэлээсээ хайртай бол тэдний үнсэлт хараалыг тайлна" гэлээ.

Бэкхён "үнэхээр энгийн арга байна. Баярлалаа ааваа" гэсээр дээш боссоноо эргээд царай нь барайсаар суув.

Газрын бурхан энэ бүгдийг мэдэж байсан мэт тайван харна.

Бэкхён санаа алдсаар "гэхдээ энэ боломжгүй шүү дээ. Жунин Инбинь хоёрын харилцаа одоо л дөнгөж эхэлж байгаа. Тиймээс Инбинь Жунинд татагдаж эхэлсэн үгүйг ч мэдэхгүй. Тэр энгийн хүн шиг амьдарч байгаа тул ид шид далдын зүйлд яагаад ч итгэхгүй. Бүх зүйлийг бодит талаас нь хүлээж авах болно. Гэтэл яг одоо Жунин Инбинийг авсан. Мэдээж тэр хараалд өртсөн тул хэрцгий догшин болсон байгаа. Тийм хүнийг Инбинь яаж хүлээж авах уу? алуурчин магадгүй гаж донтон гэсэн нүдээр л харна. Үнэхээр Инбиньд нууцхан татагдаж байлаа ч яав ч ийм хүнд нөхцөлд түүнийг үнсэхгүй. Тэр энгийн болсон. Тиймээс энгийн хүний нүдээр л харах болно" хэмээлээ.

Газрын бурхан "тийм ээ чиний зөв. Энэ л та нарт тулгараад байгаа асуудал чинь. Энгийн хүмүүс ид шид, далдын ертөнцийг хий хоосон гэж боддог болохоор бүх зүйлийг бодит баримт нотолгоотой байхыг шаарддаг. Яг үүн шигээ өөрсдийн харсан мэдэрсэн зүйлсээ ч үгүйсгэж энгийн болгох гэж зүтгэдэг. Тийм болохоор Инбинь яг одоо Жуниныг алуурчин гэж бодох байх. Тийм болохоор л та нарын тусламж хэрэгтэй"

Бэкхён "бидний тусламж аа?? гэхдээ хараалаас болж Жунин энэ ертөнц дээр байхгүй мэт алга болсон. Ямар ч ул мөргүй . . . тийм байхад бид яаж олох болж байна? бас оллоо гэхэд та хоёр үнсэлц гэж хэлэх хэрэг үү?" хэмээлээ.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now