23. Тогос үзэх үү?

5K 755 97
                                    

Инбиний хувьд ордонд чөлөөтэй байсан өдрүүд нь дуусан хуучиндаа орлоо.Хаан эзэн эргэж ирээгүй байгаа ч хатан эх, их хатан хоёр эргээд ирсэн тул өглөө бүр тэдэнтэй очиж мэндэлж, өдөр дуудах юм бол очиж. Ордон дотроо байж элдэв хэрэг тарихгүй байх ёстой.

Өглөөний зоогоо идэж дуусаад хатан эхийн өргөө рүү явлаа.

"Пак хатан бараалхаж байна" хэмээн айлтгахад орох зөвшөөрөл өгөв.

Энэ удаад Инбинь хоцроогүй тул хатан эхийн өргөөнд их хатан ч ирж амжаагүй байлаа.

Инбинь "өглөөний мэндийг айлтгаж байна" гээд ёслоход

Хатан эх хальт толгой дохиод "суу" гэдгээс өөр үг хэлсэнгүй.

Хатан эхийн өргөөнд үргэлж бүх хатдын суух ёстой ширээ суудлыг өглөө бүр засаж тавьсан байдаг тул зүүн талын хамгийн доор байх суудал буюу Инбинь өөрийнхөө суух ёстой ширээний ард суулаа.

Өрөөнд хатан эх, Инбинь хоёр, ахайтан авхай нарын хамт байгаа тул тэд л хоорондоо ярилцах ёстой. Гэвч Инбинь ийм нөхцөл байдалд орж үзээгүй болохоор юу гэж яриа эхлэх ёстойгоо ч мэдэхгүй сандарч байлаа.

Инбинь "Олон хоног мөргөл үйлдээд ирсэн болохоор ядарч байгаа биз дээ? сэтгэлийн амар тайван мэдрэмжийг аваад ирсэн байх даа" хэмээн инээмсэглэхэд

Хатан эх "надад санаа тавьж байгаа дүр үзүүлээд байгаа юм уу? чиний анхаарлаар би дутахгүй" гэж хэлэхэд Инбинь дахиж юм ярьж чадсангүй дэмий л царай нь барайсаар чимээгүй боллоо.

Тэд чимээгүй суусаар хэсэг хугацааг үдсэний дараа их хатан мориллоо.

"их хатан бараалхаж байна" гэх дуугаар нүүр дүүрэн инээмсэглэх хатан эх.

Инбинь дээш босон их хатантай мэндлэв.

Өрөөнд орж ирсэн их хатан мэнд мэдэж ёслоод яг л төрсөн ээжтэйгээ байгаа мэт чөлөөтэй байх бөгөөд бүр өөрийн суудалдаа биш хатан эхийн суудалд хамт суун мөрийг нь атгаж өгсөөр сая авч ирсэн амтат жигнэмэгтээ хамт иднэ.

Энэ бүх зураглал Инбиньд үргэлж эмзэглэж явдаг дурсамжийг нь нээчих нь тэр. Инбинь ч бас ээжийгээ маш их санаж байгаа гэвч түүний ээж орчлонгийн жамаар өөд болсон тул ээжийг нь гэх орон зай үргэлж хоосон хэвээрээ. Ээжтэйгээ дотно байгаа хүмүүсийг хараад бага зэрэг атаархах сэтгэл төрдөг нь үнэн. Тэр ч бас ээжтэйгээ ийм сайхан дурсамжуудыг өнгөрөөж болох байсан ч савдаг, бурхны хүүхэд гэдэг зүйлээс болж эхийн хэвлийгээс унасан цагаасаа эхлээд ээжийгээ насан өөд болох хүртэл ээжтэйгээ уулзах эрхгүй ээжээсээ алс хол амьдарсаар ирсэн. Ах нартайгаа нийлж нууцаар явсаар холоос л барааг нь хэд хэд харж байснаас өөр дурсамж гэж байхгүй.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें