93. Азтай бүсгүй

4.6K 739 197
                                    

Инбинь ажил хийхгүй байгаа болохоор өглөө бүр гүйхээр шийдсэн юм. Өглөөний хоолноос өмнө гүйнэ гэж бодож байсан ч унтчихсан болохоор өглөөний хоолоо идчихээд хувцсаа солин гарлаа. 


Түүнийг гарахад Сэүн ажилдаа явж, Жунин гэртээ үлдсэн юм. . . .

Бодож байснаасаа хэдэн цагийн дараа гүйж байгаа болоод ч тэр үү хүмүүсийн хөдөлгөөн хамаагүй ихэссэн байлаа.

Инбинь чихэвч зүүн гүйх бол түүний хажуугаар өнгөрөх хүн бүхэн түүнийг хараад байх шиг . . .

Зүгээр л эвгүй мэдрэмж төрсөн байх гэж бодон тоохгүй гүйсээр өөрийн төлөвлөсөн замаа гүйж дуусгаад эргээд гэр лүүгээ алхаж байхдаа дуугаа зогсоон Жихёнтой ярьчхаад хартал ойр орчинд байгаа хүн бүрийн нүд түүн дээр туссан байх ба яах аргагүй түүний талаар ярилцаж байгаа мэр сэр үгс чихэнд нь сонсогдлоо.

"энэ нөгөө Инбинь мөн үү?"

"мөн байна, мөн байна"

"энэ ёстой азтай хүүхэн, яаж яваад гэрлэх болчихдог байна аа?"

"Пак Инбинь байна" гээд хүмүүсийн яриа тод бүдэг янз бүр сонсогдоно.

Инбинь юу болоод байгааг ойлгохгүй гайхсандаа эргэн тойрноосоо харц буруулан гэрийн зүг хурдан алхаж эхэлтэл хэн нэгэн гараас нь атгах нь тэр.

Багагүй цочсон болоод ч тэр үү нүд нь бүлтрэх шахан томорсоор хажуу тийш харвал энэ Жунин байлаа.

Жунин Инбиньд мөхөөлдөс өгөөд "өнөөдөр цацагдсан, ойрын үед болсон гэнэтийн зүйлсээс болоод мартчихсан байна лээ" гэв.

Инбинь "юу цацагдсан гэж?" хэмээн асуугаад мөхөөлдсөө иднэ.

Жунин "бидний хуримын талаар"

Инбинь "ммм. . . тэгээд хүмүүс намайг таньдаг юм шиг хараад байж"

Жунин "тэгсэн байхаа. Гэхдээ Сэүн бид хоёрын зураг бичлэг зэргийг цахим орчинд долоо хоногоос илүү байлгадаггүй. Тиймээс энэ мэдээлэл дараа долоо хоног гэхэд устчих байхаа. Эхний хэд хоног хүмүүсийн хэл ам, сониуч зан маш их байх болохоор битгий бүгдийг нь уншаарай. Хэдэн сарын дараа гэхэд бүгд тоохоо болиод мартчих байх" хэмээн тайлбарлана.

Инбинь "гэхдээ хүмүүс зургийг чинь татаж аваад хадгалчихсан байвал яах вэ? энэ талаар санаа зовж байгаагүй гэж үү? цахим сайтуудад тавигдсан зургийг устгаж чадах ч хувь хүнд байгаа зургууд хэцүү шүү дээ" хэмээн асуухад

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now