67. Ким захирал

5K 864 135
                                    

Инбинь толгойгоо дарсаар "битгий орилоод бай гээд байхад чинь ямар чанга дуутай юм бэ? толгой хагарлаа" гэсээр хажуугаар нь зөрөн гал тогооны өрөө рүү орон ус ууна.

Жихён араас нь хүрч ирэн "юу вэ? тасарч унаад айлд хоносон гэдэг чинь юу гэсэн үг юм? хэний гэрт хоносон? хаана уусан? чи зүгээр биз дээ?" хэмээн эргүүлж тойруулан харна.

Инбинь "би яав л гэж дээ, өчигдөр танайхаас уурлаад гарахад нөгөө мөнгө зээлүүлдэг залуутай таарчихсан юм. Тэгээд хамт уугаад тасарч унаад тэдний гэрт сэрсэн" гэхэд

Жихёны нүд улам томрон "ЮУ?? тэр залуу чамд муу зүйл хийгээгүй биз дээ? гэнэт их мөнгө зээлүүлнэ, хамт архи ууна. Тэгээд бүр тасарсан байхад нь гэрийг нь мэдсээр байж хүргэж өгөхгүй гэртээ хонуулна. Тэр залуу яг юу бодож чамд ойртоод байгааг мэдэхгүй ч айж эхэлж байна шүү. Чи зүгээр биз дээ?"

Инбинь "зүгээр л байгаа биз дээ? гэрт хүргэж өгөх гэснээ намайг ууртай гарч ирсэн болохоор хамт амьдардаг хүмүүстэйгээ муудалцсан байх гэж бодоод хүргэж өгөөгүй гэсэн" хэмээн тайлбарлахад

Жихён Инбинь рүү хачин харсаар "гэсэн гэж байхыг бодоход юу ч санахгүй байгаа хэрэг үү?" хэмээн асуулаа.

Инбинь толгой дохиод "архи ууж байснаа л санаж байна. Түүнээс хойш чөтгөр бүү мэд" гэхэд

Жихён духаа цохин "эмэгтэй хүн байж ийм мэдрэлгүй байхдаа яадаг юм? чиний зүгээр гэдэг чинь үнэн үү? арай юу ч мэдэхгүй тасарчихсан байхдаа янзлуулчхаагүй биз дээ?" гэсээр доош харахад

Инбинь "битгий тэнэгтээд байгаа ч тийм мэдрэлгүй юм гэж юу байсан юм? бүр тийм байлаа ч ядаж өглөө нь мэддэг юм байгаа биз дээ?"

Жихён "яг уу?" гэсээр итгээгүй байдалтай харна.

Инбинь "яршиг чи шалгаад үзэх юм уу?" гэсээр өмднийхөө товчийг тайлахад

Жихён "за за битгий тэнэгтээд бай. Ямар ч байсан зүгээр бол болоо. Санаа зовоод үхэх гэж байна"

Инбинь инээмсэглэн "би яав л гэж дээ, тэгээд ч жоохон хүүхэд биш зүгээр л байж таараа шүү дээ"

Жихён "Шөнөжин чамайг нөхөр хүүхэдтэй болчихсон. Хүүхэд чинь дөнгөж төрөөд шууд том болчихлоо гэж зүүдэлсэн. Тэгээд айдаг юм байгаа биз дээ? энд тэнд очоод жирэмсэн болоод ирэх вий дээ гэж айгаад л. . . тэгээд ч миний зүүд зөнтэй байдаг болохоор л" гэсээр чимээгүй боллоо.

Инбинь "чиний онгод тэнгэр чинь үргэлж зөв зүйл хэлээд байдаггүй бололтой. Том хүүхэд гэнэ шүү" хэмээн шоолж байснаа царай нь хувиран "үнэний ортой ч юм уу? нөгөө залуугийн гэрт хүү нь гээд насанд хүрчихсэн том залуу байсан. Бас тэр залуу намайг ээжтэй нь адилхан болохоор ээж гэж дуудсан гээд л бод ёстой солиотой. Чи бараг тэдний гэр бүлийг зүүдэлсэн юм биш үү?" хэмээн инээгээд өнгөрөв.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now