28. Сарны бүжиг

5.2K 809 107
                                    

Их хатны өргөө:

Шөнө болон амрах цаг болоход Инбиний хэлсэн хачин яриа их хатанд бодогдоно. Өөрийгөө тайвшруулах гэсэндээ хэсэг судар эргүүлж суугаад нэг мэдэхэд нүд нь анилдан нам унтаад өгсөн байлаа.

Зүүдэн дунд нь чоно түүнийг хөөж, барын архирах чимээ сонсогдох шиг болно. Хамаг хурдаараа гүйсээр ойд орох үед ой тас харанхуй болж түүнийг тойрон ямар нэг амьтан яваад байгаа бололтой гэрэлтсэн нүд, хурц соёоноос өөр юу ч харагдахгүй бас тэр амьтан их хурдан хөдлөх ба нэг харахад хажууд нь байснаа нүд ирмэх зуур өөр газар очсон байдаг.

Олон янзын араатан амьтанд хөөгдөж, айдас дүүрэн харанхуй ойд гүйх нь үнэхээр аймшигтай. Зүүд гэдгийг мэдэх боловч сэрж чадахгүй хамаг бие нь сульдан бахардаж унах хүртэл хөөсөөр л байдаг. . .

Үнэхээр аймшигтай. . .

=============================

Хааны өргөө:

Хааны тайган "эрхэм дээдсээ, та өнөөдөр их хатны өргөөнд очсон нь дээр байх"

Өргөн бичиг уншин суугаа эзэн хаан үл тоосон байдалтай "юу болсон? их хатан намайг ирээч гэж байна уу?"

Хааны тайган "их хатны бие чилээрхээд байгаа. Ер нь бол шөнө унтаж чадахгүй байгаагаас болоод хэд хоног нойргүй байгаа. Ордны оточ нар унтаж амрахад тустай тан олныг барьсан ч нөлөөлөхгүй байгаа гэсэн"

Хаан санаа алдсаар "ойлголоо өнөөдөр их хатны өргөөнд очъё" хэмээлээ.

=============================

Их хатны өргөө:

"хаан эзэн морилж байна" гэж мэдэгдсэн ч их хатан тоосон шинжгүй гөлрөн сууна.

Хаан өргөөнд нь ороод ирсэн байхад ч тэр босож мэнд мэдсэнгүй. Харах төдийд л нойргүй байгаа нь мэдэгдэхээр хоёр нүдийг нь тойрон хөх туяа татаж уруул ам нь хатаж үнэхээр л ямар нэг зүйл болохгүй байгаа бололтой ядарсан төрхтэй сууна.

Хааны хувьд их хатныг худлаа баашилж байна гэж бодож байсан ч бодитоор нь харах мөчид тоглоогүй гэдэг нь тодорхой байлаа.

Хаан их хатныг очин тэврэхэд их хатан сая л нэг юм хаан руу харан "та ирлээ, мөхөс эхнэр нь айгаад байна" гэсээр хацрыг нь даган нулимс нь урслаа.

Жунин "зүгээр дээ би энд байна. Юунаас айгаад байгаа юм?" гэж асуухад

Их хатан "шөнө бүр олон янзын араатан намайг алах гээд хөөгөөд байна" хэмээн чимээгүй уйлах аж.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now