32. Хувцсаа тайл

6K 748 123
                                    

Чусоны хаа нэгтээ:

Миёон "хувцсаа тайл"

Кёнсүү хөмсөг зангидан "үгүй! яг одоо гар" гэж өндөр дуугаар ориллоо.

Миёон гараа далайн "маяглаад байгаарай, чи ямар жоохон хүүхэд үү? тосоо түрхүүлээч" хэмээн шүд зуусаар ойртоход

Кёнсүүгийн нүд бүлтгэнэн "чамайг зүгээр л хоол хийж өгөөд амьдар гэж хэлсэн биз дээ? хэн болчхоод савдгийн биед хамаагүй хүрэх гээд байгаа юм? миний бие зүгээр болчихсон!"

Миёон залхсан царай гаргаад "мэдээж дүүгийнхээ алтан үсийг уугаад дотор шарх чинь зүгээр болж, эрч хүчтэй болсон гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ гадна шарх гэдэг тэс өөр зүйл. Энэ чигээрээ зөрүүдлээд байвал шарх чинь эдгэхгүй, зарим гүн шарх нь бүр дордох байх. Эмийн ургамал хийж боох ёстой, бас тос түрхэх ёстой. Маяглаад байлгүй хувцсаа тайл!"

Кёнсүү "ингэнэ гэж мэдсэн бол үхэх гэж байхад нь шууд үхүүлдэг байж л дээ. Амийг нь аварсан биш гай болж байх шив" гэсээр муухай харлаа.

Миёон санаа алдан "чи надад таалагддаг даа би асраад байгаа юм биш. Амийг минь аварч амьдрах шинэ зорилго өгсөн болохоор чинь тусалж байгаа юм. Бас хатан чамайг асрахыг тусгайлан гуйсан болохоор л асрах гэж хичээж байна. Ямар савдаг гэхээрээ ийм бааштай ядаргаатай байдаг байна аа?"

Кёнсүү дээш өндийн "бааштай??? би хэзээ баашилсан юм? тос түрхэж, боолт хийх шаардлагагүй бие зүгээр байна гэж хэлээд байгаа биз дээ?"

Миёон "өчигдөр үхлээ хатлаа гээд л боолт хийлгээд, тос түрхүүлээд байсан юм байж. Ганц удаагийн өвдөлт тэсэхгүй баашлаад байгаа биз дээ? өчигдөр хамаг зоригийг чинь үгүй хийчихсэн хэрэг үү? туулайн зүрхтэй амьтан бэ??" гэхэд

Кёнсүүгийн нүд томрон хөмсөг зангидсаар дээш босож ирэн "туулайн зүрхтэй гэнэ шүү, май май мАЙ... ТҮРХЭЭЧ ТЭГЭЭД" гэж орилсоор бүх хувцсаа тайлаад шийдчихлээ. Бүр дотуур өмдөө хүртэл тайлаад шидчихсэн байв.

Миёон хурдхан нүдээ дараад "до-до-дотуур өмдөө өмсөөч,ордны авхайд юугаа харуулаад байгаа юм?"

Кёнсүү "угаасаа харчихсан биз дээ? юундаа маяглаад байгаа юм? тэгээд түрхээч хатан зоригтон гуай" гэж ууртайгаар хэллээ.

Миёон маш их ичсэн байх бөгөөд хацар нь ягаарсаар бага багаар гараа холдуулан Кёнсүү руу харлаа.

Кёнсүү "өөр юм төсөөлөөд байлгүй зүгээр тосоо түрх"

Миёон "з-заавал дотуур өмдөө тайлах хэрэггүй байсан шүү дээ, бага зэрэг доошлуулаад түрхэж болох байсан" гэсээр зөрүү харахад

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now