87. Биднийг ойлгоно

4.5K 726 112
                                    

Сэүн бага зэрэг гайхсан байдалтай хараад "сонин юм даа, яах аргагүй нэлээд хүнд гэмтээд явсан даа. Өөрөө байдаггүй юмаа гэхэд ул мөр заавал үлдсэн байх ёстой доо" хэмээн эргэлзсэн байдалтай сууна.

Чанёол "мэдэхгүй юм даа, ул мөр юу ч алга. Бид нар газар тэнгэргүй л нэгжлээ. Үнэхээр хачин алга болчихсон"

Кёнсүү "ингэж ул мөргүй алга болдог тохиолдол анх удаа л харж байна"

Минсок "яг аав чинь байсан гэдэгт итгэлтэй байна уу? арай өөр хүн байсан юм биш үү?"

Сэүн "үгүй дээ, хүч энерги нь яах аргагүй аав байсан. Тэгээд ч ямар ч сайн хувирдаг шид хэрэглэлээ гэсэн есөн сүүлт үнэг болж чадахгүй"

Жундэ "тэр ч тийм шүү. Есөн сүүлт болж чадах ямар ч шид байхгүй. Тэгэхээр яах аргагүй Жунин л байсан гэсэн үг"

Чанёол "аав чинь үнэхээр ээж рүү чинь дайрлаа гэж үү?"

Сэүн "тийм ээ дайрсан. Тэгээд л би гайхаад байна. Аавын оюун ухаан лав хэвийн бус байгаа байх. Түүнээс биш яасан гэж ээж рүү дайрах билээ. Ямар их үнээр олж авлаа. Ийм олон жил хүлээсэн атлаа алах гэж дайрна гэдэг арай л биш санагдаж байна"

Бэкхён "тэр ч тийм шүү"

Жундэ "цаг алдах тусмаа л улам аюултай болно. Ухаан санаагаа удирдаж чадахгүй байгаа есөн сүүлт гэдэг муугаар бодох юм бол хэд хэдэн улсыг сүйтгэж чадахаар том аюул гэсэн үг шүү дээ. Тиймээс аль болох хурдан олох нь чухал"

Чанёол "Жундэтэй санал нэг байна. Бэкхёны далдын мэлмийд ч харагдахгүй байгаа хүнийг яаж олох болж байна? хүмүүст муу зүйл хийхээс нь өмнө аавд хэлээд ч болов олох хэрэгтэй"

Минсок "болохгүй ээ, аавын бие ойрд тааруу байгаа. Дээрээс нь ийм том асуудал хэлэх юм бол бүр л муу"

Сэүн "өвөөд яасан ч хэлж болохгүй. Нэг удаа ээжийг алсан хүн дахиад алах гээд дайрч байна гэж сонсох юм бол аав ээж хоёрыг үүрд мөнх салгах байлгүй. Уг нь бол дахиж учраад ээжийг дурлуулж чадвал хамт байхыг нь зөвшөөрнө гэж амласан гэсэн шүү дээ. Ийм чухал амлалт байгаа үед яагаад ч нурааж болохгүй ээ. Аавыг би олно. Бид нар заавал олно"

Кёнсүү "тэр нь дээр байх. Энэ удаад Инбинь рүү дайрсан гэж мэдэх юм бол аав хэзээ ч уучлахгүй"

Жундэ "одоо тэгээд яах вэ?"

Чанёол "Жунин яачихсан болоод ухаан санаагаа алдаад галзуу юм шиг дайрч байдаг байна аа?"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now