62. Хорлоорой

6.3K 981 329
                                    

Жунин огт итгээгүй царайтай "мм тийм үү?" хэмээн тоомжиргүй хэлэхэд

Сэүний нүд томрон "Нээрээ! энэ удаад ёстой тоглоогүй шүү. Бүр баталгаатай харсан" хэмээн дахин хэллээ.

Жунин хойш налан тухлан суугаад "баталгаа" гэхэд

Сэүн "юу?"

Жунин "Одоо чинь Чусон биш, техник технологи өндөр хөгжсөн гайхалтай нийгэм. Баталгаа, нотолгоо юу байна гараад ир. Зураг, бичлэг юу ч байсан болно" хэмээн асуулаа.

Сэүн бага зэрэг хамраа үрчийлгэн "би уг нь зургийг нь авсан юмаа. Даанч шуналдаж олон дарж байгаад баригдаад, тэгсэн чинь ээж уурлаад намайг гаж донтон, гажигтай амьтан хүний наймаачин гэж хараагаад утсыг минь булааж авч дэвсээд дараа нь Хан гол руу шидчихсэн" хэмээн тайлбарлалаа.

Жунин огт гайхсан шинжгүй ширтсээр "хөөх өмнөх зохиож байсан түүхүүдээс чинь хамаагүй дээр болсон байна. Гэхдээ одоо ч үнэмшилгүй хэвээр байна" хэмээн инээмсэглэх нь тэр.

Сэүн бага зэрэг бухимдсан бололтой "би тоглоогүй ээ, яг жинхэнээсээ харсан бүр ярилцсан гээд байхад чинь"

Жунин "юу ярьж байна тэгээд? арай чамайг хараад хайрт хүү минь уулзаагүй зургаан зуугаад жил болсон байна. Чи минь сайхан эр болж гээд нулимс дуслуулан тэвэрч байна уу?" хэмээн ёжлох мэт асуулаа.

Сэүн "мэдээж үгүй ээ, гаж донтон миний зургаар яах гэж байгаа юм? хүний наймаанд явуулах гээ юу? цагдаа дуудаагүй дээр сарниж алга бол. .. . гээд л нэг тиймэрхүү л" хэмээн чимээгүй боллоо.

Жунин өөрийн эрхгүй инээмсэглээд "миний хүү ээжийгээ тэгж их санаад байгаа юм уу? үргэлж хачин хачин зүйл зохиогоод л. .. ингээд ч хамаагүй ээжийгээ яримаар байдаг юм уу? хэрвээ тийм бол зүгээр л ааваасаа асуу. Аав нь ээжийн чинь талаар бүтэн өдөржин ярьсан ч чадна. Ухаан ороогүй нярай байхдаа ээжээсээ хагацсан байж надаас ч илүү ээжийгээ хайх юм" хэмээн бага зэрэг санаа алдлаа.

Сэүн залхсан янзтай духаа дарсаар "мэдээж ээжийгээ маш их санаж байна. Зүүдэндээ биш бодитоор  ээжээ гэж дуудмаар байна. Гэхдээ би энэ удаад үнэхээр тоглоогүй ээ. Та мэдэж байгаа шүү дээ. Бэкхён ахын хүчээр би үргэлж шөнө бүр ээжийгээ зүүдэлдэг. Зүүдэндээ яг л бодит мэт тодоор хардаг болохоор би ээжийн царайг хэнээс ч илүү танина. Үнэхээр хэдэн сая хүн зогсож байсан ч хамаагүй би ээжийгээ танина ааваа! би тоглоогүй" гэхэд

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now