64. Тэнэг аав

5.3K 843 332
                                    

Жунин Инбинийг хүргэж өгөөд өөрийнхөө машиныг буцаачхаад үнэг төрхөмдөө хувиран нууцаар явж нөгөө газраа үзээд гэртээ очиход Сэүн аль хэдийн унтсан байв. Цаг орой болж өөрөө унтаж амрах ёстой боловч хэдэн зуун жил хүлээсэн хайртай бүсгүйгээ олсон болохоор дэндүү их баярлаж сэтгэл нь хөөрсөндөө огт унтаж чадсангүй.

Тэсэлгүй хүүгээ дуудан сэрээгээд "Сэүн. . .У Сэүн босоорой" хэмээн дуудсаар хүүгээ хагас дутуу нүдээ нээн өндийхтэй зэрэгцэн тас тэвэрлээ.

Сэүн "ю-юу вэ? би зүүдлээд байгаа юм уу? та миний аав мөн биз дээ?" хэмээн гайхсан асуултыг тавиад амжлаа.

Жунин дэндүү их баяртай байсан болохоор хүүгийнхээ хацар дээр хэд хэд үнсээд "ийм сайхан өдөр бас ирдэг л юм байна" хэмээн нүүр дүүрэн инээмсэглэв.

Сэүний нойрмог байсан төрх аавдаа үнсүүлээд сэргэсэн бололтой хөмсгөө үл ялиг зангидан хачин харсаар "үлээ" гэв.

Жунин гайхсан болохоор "юу?" гэж асуухад

Сэүн "үлээ гэж байна аа, уучихсан юм уу? уг нь архи үнэртэхгүй л байх юм гэтэл галзуу хүн шиг аашлаад л хүн барьж авч үнсээд айлгаад байх юм. Намайг том болсноос хойш та намайг нэг ч үнсэж байгаа гэтэл өнөөдөр яагаад байгаа юм?" хэмээн асуулаа.

Жунин дэндүү жаргалтай байсан болохоор инээдээ ч барьж чадсангүй байдгаараа малийсаар "ийм сайхан хүүгээ яагаад үнсэж болохгүй гэж" хэмээхэд

Сэүний царай улам хачин болоод "юу вэ?? арай нэг ч эмэгтэй хүнд ойртохгүй байсаар байгаад эрэгтэй хүн сонирхож эхэлсэн юм биш биз дээ? юун сайхан хүү вэ? одоо жинхэнээсээ айж байна шүү аав минь" хэмээн уулга алдлаа.

Жунин Сэүний дух руу няслаад "дандаа тэнэг юм төсөөлнө. Би тэгээд гэнэт эмэгтэй хүн сонирхохоо болиод хүүгээ сонирхоод эхлэх үү? битгий эргүүтээд бай" хэмээн шүд зуун хэлэхэд

Сэүн байдгаараа том харсаар "тэгэхгүй яах вэ дээ, намайг үнсээгүй таван зуу гаран жил болсон байж гэнэт үнсээд л сайхан хүү юу юу гэнэ вэ? мангартаад байхаар чинь толгойд хамгийн муу бодол л бууж таараа шүү дээ" хэмээн өөрийгөө өмөөрөх мэт өндөр дуугаар хэллээ.

Жунин инээмсэглэн хүүгийнхээ толгойг илээд "аав зүгээр л дэндүү их жаргалтай байгаа болохоор түүнийгээ яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна" гэв.

Сэүн одоо ч гайхсан янзтай аав руугаа харна. Хэсэг чимээгүй сууж байснаа гэнэт нэг зүйл санасан бололтой хөмсөг нь зангиран аавыгаа загнаж эхлэв.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now