55. Миний ах

5.8K 926 151
                                    

Шин хатан "НАМАЙГ ХЭЛМЭГДҮҮЛЖ БАЙНА!! БИ БОЛ ХОХИРОГЧ. . . НАМАЙГ БАРИХ ЁСГҮЙ" хэмээн орилсоор бөөн сүр дуулиан болон байцаан шийтгэх газар ирлээ.

Шин хатан "та нар хэний үгэнд итгэж намайг бариад байгаа юм? би бол хамгийн том зовлонг даван туулсан хатан" хэмээсээр орж ирэн хаан эзнийг хараад царай нь барайсаар яах учраа олохоо байх мэт чимээгүй болчихлоо.

И хатны дэргэд байсан цус нөж болсон модон сандал дээр Шин хатныг суулгахад эрүүдэж эхлээгүй байхад нь л бүх бие нь өвдөөд эхлэх шиг айдас дүүрэн мэдрэмж төрнө.

Шин хатан "эрхэм дээдсээ, яагаад намайг бариулж байгаа юм бэ? хатан би буруу үйл огт хийгээгүй" хэмээн эцсээ хүртэл өөрийгөө зөвтгөнө.

Хаан түүний худал үгсийг сонсон хэсэг чимээгүй суугаад "АМЬГҮЙ БОЛСОН ХҮҮХДЭЭ АШИГЛАЖ ГЭМГҮЙ ХАТНЫГ МИНЬ ХӨНӨӨХ ШАХАЖ, ӨӨРӨӨ ИХ ХАТНЫ СУУДАЛ АВАХ НЬ ТЭГЭЭД ГЭМ БИШ ҮҮ!!" хэмээн үнэхээр уур хилэнтэй чанга ориллоо.

Хааныг ингэж их хилэгнэж байгааг ордонд хөл тавьсан цагаасаа хойш нэг ч удаа харж байгаагүй Шин хатан үнэхээр их айсан бололтой эрүү ам нь чичрэн "дэ-дэ-дээдсээ би-"

Жунин "чи үнэхээр сайн жүжигчин юм. Одоо бодоод байхад чи намайг ирж байхыг хараад л хэргээр нүдэн дээр минь Инбиньд түлхүүлж байгаа юм шиг унаж тийм үү? чамайг жүжиглэж байна ч гэж бодохгүй үнэхээр хүүхдээ алдчихлаа. Шаналж зовж байна гээд сэтгэл зүрх минь урагдах шахан ямар их шаналсныг мэдэх үү? чамайг гэмгүй хохирогч нэгэн гэж итгэсэн тул чиний өмнө ямар их гэмшиж байсныг мэдэх үү? чиний хувьд тэр хүүхэд амьгүй болсон ч их хатны суудал өгөх хэрэгсэл байсан бололтой. Харин миний хувьд олон жил мөрөөдсөн угсаа залгамжлагч минь байсан юм. Хүүхэд амьгүй болоод дутуу төрөхөд ямар их шаналж зовж байсныг минь мэдэх үү? хэдий хүүхэд амьгүй байлаа ч гэсэн чи ээж нь биз дээ? яаж хүүхдээрээ эрх мэдэл сольж авдаг байна аа?? хэзээ ч ингэж ихээр урам хугарч, ингэж их үзэн ядах сэтгэл төрж байсангүй. . . арай ч дээ" хэмээн хэлэхэд хаан эзэн үнэхээр цөхөрсөн мэт хоолой нь бага зэрэг сааралтан нүдэнд нь нулимс хурна.

Шин хатан "дээдсээ"

Жунин "би хаан эзэн хэдий ч нөгөө талаар би энгийн нэг эцэг хүн. Бусад аавуудын адил хүүтэй болж түүндээ илдээр тулалдах, нум сум харвахыг зааж. . . хамгийн анх морь унахыг нь зааж өгөөд л ээждээ битгий хэлээрэй гээд эрчүүдийн дунд үлдэх бяцхан нууцтай байхыг хүсдэг энгийн л нэг аав хүн. Гэтэл нэг хатан нь хүүхдийг минь хөнөөж, эх нь гэгдэх өөр нэг хатан нь амьгүй хүүхдээ ашиглан эрх мэдэлд шунах гэж. Та хоёр эмэгтэй хүн мөн үү? хаан би хатдаа ордны мухарт ганцаардаж шаналах хүртэл нь зовоож, эр нөхрийн үүргийг умартдаг мунхаг хаан биш юмсан. Хатад та нарт гаргаж болох бүх л сэтгэлийг гаргаж, халамжийг тавьсан юмсан. Би ч бас зүрх сэтгэлтэй. . . тэр зүрх сэтгэл минь өвдөж байна. Итгэл найдвар минь нуран унаж байна. Хаан хүний хувьд ингэж хэлэх нь хэт сул дорой байх л даа. Гэхдээ л би та хоёрт гомдож байна" хэмээгээд харцаа буруулан чимээгүй боллоо.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon