46. Сэжигтэй биш үү?

5K 797 111
                                    

Инбинь хоёр хоног орондоо хэвтлээ. Олон хоног өргөөнөөсөө ч гарахгүй болохоор яах аргагүй хүмүүсийн санаа зовниж эхэлсэн тул ордны оточ ирж үзсэн. Мэдээж Инбиний биеийг харах эрхгүй тул зөвхөн судсыг нь барьж үзэн "ядаргаанд орсон, сайн амрах хэрэгтэй" гэдэг онош тавиад явсан билээ.

Отчоос албан ёсны амрах заавар авсан тул их хатан олон зүйл ярихгүй тайван болсон гэж хэлж болно. Хаан эзэн ойрын хэд хоног төрийн хэргээр тун ч их завгүй байгаа тул Инбиньтэй нууцаар уулзах талаар ам нээгээгүй. Тэр нь ч дээр. Хэрвээ уулзах л юм бол бие нь ямар байгааг харах тул биеэ тэнхэрч, нууцхан өрнөх аймшигт дайныг дуусгах хүртлээ хаантай аль болох уулзахгүй байх нь Инбиньд ашигтай тул тэр санаа амар байгаа гэж хэлж болно.

Инбинийг зоогоо барин эргээд орондоо орж байтал "хаантан морилж байна" хэмээн албан ёсны мэдэгдэл хийх нь тэр.

Уг нь бол тэр шөнө хамт хоносноос хойш Инбинь хаан хоёр нууцаар уулзаж байгаа гэтэл бүх хүний нүдэн дээр гэнэт ингэж ирсэнд Инбинь гайхахын хажуугаар нэлээд санаа нь зовж байлаа.

Хаан эзэн морилж байгаа тул өөрийгөө хүчлэн дээш өндийхтэй зэрэгцэн хаан ч ороод ирэв.

Жунин "зүгээр дээ хэвт, оточ чамайг маш их ядаргаанд орсон байна гэж хэлсэн. Тиймээс сайн хэвтэж амар" хэмээн Инбиний дэргэд ирэн суулаа.

Инбинь буцаж хэвтээд "дээдсээ та энд юу хийж байгаа юм? бид ингэж хамаагүй уулзаж болно гэж үү?" хэмээн асуухад

Хаан инээмсэглэн "болно оо, хол замд явах гэж байгаа тул хатан тантай уулзах гэж ирсэн юм" хэмээлээ.

Инбинь "хол зам?? хаашаа явах гэж байгаа юм? арай дахиад бослого дайн гарсан юм биш биз дээ?" хэмээн сандарсан янзтай асуухад

Жунин "үгүй ээ, чамд хэлж байсан даа хилийн аймагт том боомт бариулж, худалдаа наймаа, буурчын газрыг байгуулсан гэж"

Инбинь "тийм ээ"

Жунин "шинэ боомт нэлээд том бараг л жижиг хот шиг байхаар төлөвлөж хийсэн юм. Бүх ажил нь дууссан бас төрийн чухал хэргүүд шийдвэрлэгдэж амар амгалан байгаа болохоор би өөрийн биеэр явж үзэх гэж байгаа юм. Уг нь чамтай хамт явах гэж байсан ч-"

Инбинь "зүгээр дээ би мэдэж байгаа. Шин хатантай явах уу?" гэж асуухад

Хаан гэмшсэн мэт доош харсаар толгой дохилоо. Инбинь түүний гараас атгаад "зүгээр дээ, би бүгдийг ойлгож байгаа. Болгоомжтой яваад ирээрэй. Хүүхэд бид хоёр хүлээж байя" хэмээн инээмсэглэхэд

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα