77. Санахгүй байна

4.6K 797 164
                                    

Инбинийг ажилдаа явах бэлтгэлээ хийчхээд хоолоо идэхээр доош буухад Сэүн ч байсангүй. Тэр ганцаараа хооллож дуусаад ажлын зүг явлаа.

Энэ удаад Жунин байхгүй болохоор автобусаар явна. Хүн гэдэг муу зан сурахдаа хурдан. Сүүлийн үед Жунинаар ажилдаа хүргүүлсээр байгаад тэр нь амар мэт санагдах болсон гэдгээ өнөөдөр автобусанд суун явахдаа л мэдэрч байлаа.

Амьдрал нь хэзээ ч төсөөлж байгаагүй байдлаар нь өөрчлөгдөж. Хоёрын хоёр залуу эртэй хамт амьдарч байгаа ч нэг л сонин тайван, тухтай байгаадаа Инбинь гайхаж байлаа.

Инбинь гэр амьтай гэдэг шиг зөвхөн өөрийнхөө гэрт л байх дуртай нэгэн. Тийм дээ ч найзынхаа гэрт хүртэл тоотой хэдхэн удаа хонодог хүн шүү дээ. Гэтэл сайн мэдэхгүй хоёр залуутай хамт амьдраад тэр гэр нь өөрийнх нь гэр мэт тухтай байгаа нь хачин.

Магадгүй хэт тансаг харш болохоор тэр үү? эсвэл Инбиньд өөрийн гэх жинхэнэ гэр үлдээгүй болохоор тэр юм болов уу? зүгээр л маш их гайхаж байсан ч сэтгэлд нь дотно санагдах тэр гэрт өдөр ирэх тусам дасаж байгаагаа мэдэж байлаа.

Автобусны буудлаас ажил руугаа явах зуураа Жунин Сэүн хоёрын тухай бодож, одоо ч хариултыг нь олоогүй олон асуултаа өөрөөсөө дахин дахин асуусаар явна.

Ажлынхаа үүдээр ороход л түүний тайван байдал алдагдаж сэтгэлд нь таагүй мэдрэмж төрнө. Учир нь энэ газар л түүнийг есөн шидийн хэл амаар хэмлэж байдаг аймшигтай газар. . .

Гармаар байв ч авдаг цалин нь гайгүй өндөр болохоор тэвчихээс өөр аргагүй. Хэдэн зуун ажилтантай энэ том газарт Инбиньтэй дотно гэх нэг ч хүн байхгүй нь харамсалтай.

Инбинь бол эндхийн хүүхнүүдийн муулах сэдэв, хэл амны үнэгүй бай гэлтэй. Биеэ яаж ч зөв авч явсан үргэлж л өөлүүлж муу үг сонсоно.

Тийм дээ ч хийсэн хичээгээгүй муулуулах тул аль болох тоохгүй байхыг хичээж байгаа.

"Өнөөдөр нөгөө гоё машин нь хүргэж ирээгүй"

"хаягдсан юм биш үү?"

"Тийм үнэтэй машин унаж байгаа хүн лав тэр бумтан байж таараа. Тийм их мөнгөтэй хүн энэ хүүхэн шиг хүнийг удаан эрхлүүлнэ гэж үү? ашиглаж дуусаад хаясан байлгүй дээ"

"гэхдээ л гэрлэх гээд сүй хүртэл тавьсан гээд байсан байж баян залуугаар хүргүүлээд л"

"үнэхээр эрэгтэй байсан гэж үү? энэ чинь ижил хүйстэн биз дээ?"

"И менежер харсан гэсэн. Царай нь тод харагдаагүй ч яах аргагүй эрэгтэй хүн байсан гэсэн"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now