4. Мянга

6.2K 734 144
                                    

Хааны шинэхэн татвар авхайд зориулан хааны өргөөнөөс холгүй байдаг жижиг боловч үзэмж төгөлдөр гэдгээрээ алдартай "Гэрэлт сувд" ордныг бэлдэж өгөв.

Ордонд байгаа хүн бүр л хааны гэнэт авч ирсэн татвар авхайн тухай ам уралдан ярьж түүнийг харж сонжих гэсэн хүмүүс ордноор дүүрэн.

Хааны таалал хайрыг хүртээд удаагүй тул түүний ордон татвар авхайн хэмжээнд бус харин хатны хэмжээнд тусгайлан тохижуулсан байх бөгөөд дагалдан үйлчлэх ахайтан авхай нарыг ч мөн адил хатдын хэмжээнд өгсөн байлаа.

Шинэхэн ордондоо хөл тавин сонжин харах татвар авхай. Түүнд үйлчлэхээр ирсэн авхай нар авхайг сонжин үг унагаана. Энэ бүгд хангалттай тод сонсож байгаа ч сонсоогүй мэт инээмсэглэн суух шинэ татвар.

Сун ахайтан "авхай та ордонтойгоо танилцаж дууссан байх. Мөхөс би таны шадар ахайтан билээ.Харин энэ хүн бол дэд ахайтан Хан Мирёон. Гэрэлт сувд ордонд нийт хорь гаруй ахайтан авхай нар үйлчлэх болно. Жин Хюжин, Юү Миёон нар бол ахлах авхай нар. Таны биед хүрч танд тусгайлан үйлчлэх авхай нар. Бусад авхай нар ордон цэвэрлэх, ирсэн зочдод үйлчлэх гэх мэт ажил хийнэ"

Инбинь инээмсэглэн "ойлголоо, өнөөдрөөс найзууд болцгооё" гэхэд

Бүгд газарт сөхрөн "дээдэс та хааны хатан болох хүн яаж бидэнтэй найзууд байх билээ. Бид бол таны үүдийг сахих нохой лугаа эгэл боол шүү дээ" хэмээн сүржин үгсийг хэлэн бүгд тэргүүнээ газарт хүргэлээ.

Инбиньд энэ бүхэн эвгүй байсан ч яах учраа олсонгүй, хэсэг чимээгүй гацаад "хүмүүс та нар манай ааваас ч сүржин бололтой" гэж бусад хүнд бараг л сонсогдохгүй шахам бувтнаад "зүгээр бос бос, би тэгж олон хүн урд минь мөргөхөд баярлаад байдаг хүн биш" гэхэд авхай ахайтан нар дээш бослоо.

==============================

Инбинь ордондоо нүүж орон тохижоод амжсан тул өнөөдрөөс эхлээд хатан байх ёсонд суралцах ёстой. Түүний хийх хамгийн эхний зүйл нь хаан эзэнд бараалхаад дараа нь их хатан ээжид бараалхах ёстой. Хатан ээжийн өргөөнд бусад хатад ч өглөөдөө цуглан цайны ёслол хийдэг тул түүнд нь оролцох ёстой болов.

Ордны дүрэм журмыг мэдэх нь битгий хэл яаж зөв мөргөж ёслох тухай ч үл мэдэх эрх чөлөөт үнэгэн савдагт бүх зүйл шинэ, бас бүгд сонирхолтой санагдаж байлаа.

Сун ахайтан "дээдсээ хааны өргөө рүү явах цаг боллоо"

Инбинь "ойлголоо"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ