71. Хүч өгч байна

4.7K 823 107
                                    

Жунин "магадгүй чиний мэдрэмжийг хөглөж чадах хүнтэй учраагүй болоод л тэр байх. Манайд түр хугацаанд амьдрахаар болсон гэж ойлгож болох уу?" хэмээн бататгах мэт асуухад

Инбинь зүгээр л толгой дохилоо.

Жунин жолоочдоо хандан "гэр лүү явцгаая" хэмээн тушаахад машин хөдлөв.

Инбинь нээх их зүйл ярихгүй байсан болохоор Жунин ч түүнийг хүчилсэнгүй чимээгүй явсаар гэртээ ирлээ.

Жунин "өлсөж байгаа биз дээ? гал тогоонд хэлээд хоол бэлдүүлье. Ямар хоол идмээр байна?"

Инбинь "надад хамаагүй ээ, ямар ч байсан болно"

Жунин "ойлголоо, энэ хүн бол манай гэрийн ахлах үйлчлэгч Ежин. Түүнийг дагаж яваад зочдын өрөөнд амарч байх уу? би хувцсаа солиод хүрээд ирье" хэмээхэд Инбинь зүгээр л толгой дохилоо.

Жунин дээд давхар руу өгсөж, үйлчлэгч бүсгүй "хатагтай намайг дагаад яваарай" хэмээн Инбинийг дагуулав явав.

Зодчын өрөө гэж нэрлэгдэх том танхимд орж ирэхээр үнэхээр тансаг агаад, шөнө болсон атал өдөр мэт гэрэлтэй, үнэт чулуун гоёл, өнгөлөг тавилга зэргээр чимсэн нь үнэхээр уулга алдахгүй байхын аргагүй тансаг аж.

Зодчын  өрөө гэж нэрлэгдэх том танхимд орж ирэхээр үнэхээр тансаг агаад, шөнө  болсон атал өдөр мэт гэрэлтэй, үнэт чулуун гоёл, өнгөлөг тавилга зэргээр  чимсэн нь үнэхээр уулга алдахгүй байхын аргагүй тансаг аж

Ουπς! Αυτή η εικόνα δεν ακολουθεί τους κανόνες περιεχομένου. Για να συνεχίσεις με την δημοσίευση, παρακαλώ αφαίρεσε την ή ανέβασε διαφορετική εικόνα.

Инбинь мэдээж бас л гайхширч орхисон ч өмнө нь энэ гэрт хонож унтлагын өрөө, зоогийн өрөө зэргийг харсан болохоор энэ зэргийн байгаад нь харьцангүй тайван байлаа.

Ежин "та юу уух уу? би гал тогоонд очиж хоол захиалангаа танд уух зүүл аваад ирье. Эзэнтэн бууж ирэх хүртэл та эндээ амарч байгаарай" хэмээлээ.

Инбинь "юу ч хамаагүй ээ" гэж сулхан хэлээд өөр зүйл дуугарсангүй.

============================

Жуниныг дээд давхар руу гаран өрөө рүүгээ явж байтал Сэүн өрөөнөөсөө гарч ирж таарлаа.

Сэүн "өө аав, одоо л ирж байгаа юм уу? орой утсаар яриад гараад явсан гэсэн. Гэнэтийн ажил гараа юу?" гэсээр угтав.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα