35. Яаж байгаа чинь энэ вэ?

4.8K 735 230
                                    

Гэрэлт сувд ордон:

Шадар ахайтан "хатантаан Миёон ирсэн" хэмээн мэдэгдэхэд

Инбинь баярласандаа орноосоо үсрэх шахан бослоо.

"оруул, ор ор" хэмээн инээмсэглэн хэлэв.

Өргөөний дотор хаалга нээгдэн Миёон орж ирэхэд Инбинь түүнийг их санасан бололтой шууд л тэврээд авлаа.

Миёон "дээдсээ ингэж болохгүй" хэмээн сандарсан янзтай Инбинийг түлхэх гэж хичээсэн ч Инбинь түүнийг нэлээд чанга тэвэрсэн байлаа.

Инбинь Миёоноос холдон "сайн явж ирсэн биз дээ? ахын бие яаж байна? чамайг их саналаа" хэмээн яг л найзтайгаа харьцаж байгаа мэт чөлөөтэй харьцана.

Миёон эхлээд Инбинь хүндлэл үзүүлэн ёслоод "би сайн явж ирсэн. Ахын чинь бие зүгээр болсон.Одоо санаа зовох хэрэггүй дээ" хэмээн инээмсэглэхэд

Инбинь ч бас инээмсэглэн "ордноос гадуур байх сайхан байсан уу? илүү их инээмсэглэдэг болсон байна?" хэмээн асуухад

Миёон ичсэн бололтой доош харан "т-тийм биш ээ, би зүгээр-"

Инбинь үгийг нь таслан "зүгээр дээ инээж байгаа чинь сайхан байна"

Миёон "намайг эзгүйд хэр байв? танд муу зүйл болоогүй биз дээ? уул руугаа явж байгаа юу? хувирах чинь хэр байна? аюултай зүйл болоогүй биз дээ?" гээд ар араас нь олон асуулт тавилаа.

Инбинь инээмсэглэн "зүгээр байгаа. Би тогтмол уул руугаа явж эргэж байгаа. Миний уул ч харьцангуй амгалан тайван байгаа болохоор бүх зүйл асуудалгүй. Бас гэнэт хувирахгүй бүх зүйл хяналтад байгаа. Бүх зүйл сайн байсан" хэмээн бяцхан тайлан тавилаа.

Миёон "тийм бол ашгүй дээ, мөхөс би хувцсаа солиод ажилдаа орлоо. Таны ханбугыг өмсүүлж өгөх авхай оруулъя" гэсээр бөхийгөөд гарч одлоо.

===========================

Инбинь өглөөний зоогоо барьж дуусаад хаан эзэнд бараалхахаар өргөөнөөсөө гарлаа. Түүнийг гарахад ахайтан авхай нар бүгд явахад бэлэн болсон зогсож байв.

Инбинь "явцгаая" гэсээр урагш гишгэхэд толгой нь эргээд бараг л уначихсангүй. Тэнд байсан ахайтан авхай нар зэрэг дуу алдсаар Инбинийг хэдэн талаас нь түшин авлаа.

Шадар ахайтан "дээдсээ юу болсон бэ? бие чинь өвдөөд байгаа юм уу?"

Миёон "дээдсээ өргөөндөө буцаад орох уу?"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now