78. Харьцахгүй!

4.8K 839 168
                                    

Сэүн цочсондоо нэг алхам ухраад нүд нь бүлтгэнэн "б-би ямар албаар тэгсэн биш дээ, гол нь санах гэж хичээгээд юу ч санахгүй байхад" гэв.

Жунин өөрийгөө тайвшруулах гэсэн бололтой уртаар амьсгаа аваад "У Сэүн хоёулаа тайван байцгаая, зүгээр л ээжийг чинь ямар үйлдэл хийх нь үү ажиглаж байж. Дэмий юм асуух хэрэггүй шүү" гэж сануулахад

Сэүн "мэдээж шүү дээ. Угаасаа юу асуух юм? та бид хоёр шөнө юу хийж хоносон бэ гэлтэй нь биш дээ" хэмээн амандаа бувтнана.

Жунин Сэүн рүү ойртоод "гэхдээ нэг зүйлийг тодорхой сануулъя, хэрвээ согтуудаа ээжийгээ уулздаг охидтойгоо андуурсан байвал чи өөрийгөө дууссан гэж бодоод байж байгаарай" гэж шүд зуун хэлэхэд

Сэүн хачин царайлсаар "үнэхээр тэгсэн бол би өөрөө амиа хорлодог юм байгаа биз дээ? зүгээр орцгооё" гэв.

Жунин түрүүлээд алхаж байснаа яг гэр лүүгээ орохынхоо өмнө эргэж харан "зүгээр л ажиглана шүү. Дэмий юм яриад ээждээ эвгүй сэтгэгдэл төрүүлж болохгүй шүү" хэмээн дахин санууллаа.

Сэүн "ойлголоо" хэмээн аавыгаа уурлуулсан даа ч тэр үү доош харан хошуугаа унжуулсаар явна.

============================

Инбинийг хоол хийж байх зуур Жунин Сэүн хоёр яг л шалгалтынхаа дүнг сонсох гэж байгаа юм шиг л сандарсан байдалтай хоолны өрөөнд сууна.

Хэн хэн нь юм дуугарсангүй өрөө чимээгүй байсаар. . .

Энэ байдал цаг гаран үргэлжлэхэд эцэст нь нэг юм хоол нь болсон бололтой Инбинь эхний хоолоо оруулж ирлээ.

Инбинь Жунин руу гайхсан янзтай хараад "чи бас идэх юм уу?" гэж асуухад

Жунин бага зэрэг гацан "т-тийм ээ, гэнэт өлсөөд. . . биш ээ чиний хоолыг идэж үзэх гээд л" гэхэд

Инбинь инээмсэглэн "нээх сүртэй сайхан амттай биш шүү, ялангуяа танай гэрийн тогооч нарын чигчий хуруунд ч хүрэхгүй" хэмээн тайлбарласаар барьж ирсэн хачин будаа зэргээ ширээн дээр тавина.

Жунин, Сэүн "зүгээр дээ, бид хоол голдоггүй"

Инбинь "сая хоол хийж байхдаа бодож байлаа. Би энэ гэрт арай л эрх мэдэлтэй жаргаад байгаа юм байна. Ямар ч мөнгө төлөхгүй, ийм тансаг амьдарч байж ядаж долоо хоногт нэг удаа ч болов хоол хийж өгсөн бол гэж бодож байлаа"

Жунин "тэг. . . т-тэгсэн ч болно гэх гээд л"

Сэүн "с-сайхан санаа байна. Би таны хоолыг идэхээс хэзээ ч татгалзахгүй"

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now