59. Хатан төрөх гэж байна!

5.4K 928 146
                                    

Инбинь хэсэгхэн зуур юу гэж хариулахаа мэдэхгүй гацаж орхилоо.

Гэтэл хаан нэлээд чанга инээгээд "гайхах чинь аргагүй ээ, би хүртэл алмайрсан даа байрнаасаа хөдөлж ч чадаагүй. Би зөвхөн үлгэр домог дээр гардаг амьтан гэж боддог байсан юм. Гэтэл бодит байсан. Үнэхээр хачин байгаа биз дээ?" хэмээн нүдээ томруулан их л сонин зүйл харсан мэт тайлбарлалаа.

Инбинь муухан инээмсэглээд "харанхуй шөнө байсан юм чинь дээдэс та андуу харсан байлгүй дээ, яаж тийм амьтан байж болох билээ дээ" гэхэд

Жунин "үгүй ээ, яг жинхэнээсээ харсан. Надтай хамт явж байсан бүх цэргүүд харсан. Итгэхгүй бол чи ахаасаа асуу, Минсок ч бас харсан"

Инбинь "олон үнэг байсан ч юм билүү, тийм амьтан байх боломжгүй шүү дээ. Есөн сүүлт үнэг бол эрчүүдийн элэг иддэг гэж хүмүүсийг айлгадаг. Хэт хүүхэмсэг, тэнэмэл нөхрүүдээ дарах гэсэн бүсгүйчүүдийн л зохиосон яриа" хэмээхэд

Жунин "үгүй ээ нээрээ яг есөн сүүлт үнэг байсан. Тэнд ганцхан үнэг байсан тэгээд би тоолж үзсэн яг есөн сүүлтэй. Гэхдээ энгийн үнэгнээс арай том биетэй бас илүү гэрэлтсэн тод цагаан үстэй. Аан бас сүүлнүүдийнх нь үзүүр өөр өнгөтэй. Үнэхээр тийм байсан" хэмээлээ.

Инбинь хаантай маргалдаад нэмэргүй гэж мэдэж байсан ч эцсээ хүртэл үгүйсгээд үлдэв.

"ойлголоо, гайхалтай л юм гэхдээ би тиймэрхүү үлгэрийн амьтанд итгэдэггүй" хэмээн инээмсэглэхэд.

Жунин "угаасаа амар итгэх зүйл биш л дээ, гэхдээ би чамд дараа харуулах болно оо"

Инбинь "ойлголоо, одоо зүгээр хамт унтацгаая, та шөнөжин морин дээр явсан бол ядарсан байх. Миний нойр хүрээд нозоороод байна. Хамт унтах уу?" гэж асуухад

Хаан инээмсэглэн "татгалзах аргагүй сайхан санал байна" гэсээр Инбинийг тэврэн оронд орлоо.

=============================

Инбинь хаан эзний өргөөгөөр зочлоод эргээд өөрийн өргөө рүү явж байтал хатан эх салхилж байгааг харлаа.

Шадар ахайтан "хатан эхэд бараалхах уу?"

Дэд ахайтан "гэхдээ хоёр хатан цөллөгт явснаас хойш хатан эх нэг ч хатантай уулзаагүй шүү дээ. Очиж болно гэж үү?"

Инбинь "харсан байж хараагүй царайлж болохгүй шүү дээ очицгооё"

Инбинь "харсан байж хараагүй царайлж болохгүй шүү дээ очицгооё"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now