73. Атаархаж байна уу?

4.8K 755 159
                                    

Инбинь мэдээж ихэд гайхсан тул "яах гэж?? би ирж аваарай гээгүй шүү дээ"

Сэүн "би ажлаасаа тараад найзтайгаа уулзчихаад буцаж байлаа. Тэгээд л таны ажил энд байдаг гэдгийг ааваас сонссон болохоор хамт харих гээд хүлээж байлаа"

Инбинь "аан, тэгэх хэрэггүй байсан юм"

Сэүн "Зүгээр дээ, нэгэнт л нэг гэрт амьдарч байгаа юм чинь хамт явахад яагаад болохгүй гэж"

Инбинь "тийм л дээ, гэхдээ л дараагийн удаа ингэх хэрэггүй шүү. Би өөрийнхөө нэгэн хэвийн өрнөдөг амьдралд дуртай. Шинэ зүйл, шинэ хүнийг тийм ч таатай хүлээж авдаггүй юм"

Сэүн "та удахгүй дасчих байх. Одооноос бид хөршүүд л гэсэн үг. Зүгээр л энгийнээр хүлээж авахад болно"

Инбинь толгой дохин "ммм" гэдгээс өөр зүйл хэлсэнгүй.

Сэүн "миний машин тэнд харагдаж байгаа кафен зогсоолд байгаа"

Инбинь "за"

Тэднийг алхаж байх зуур Сэүн юм ярих гэж хичээсэн ч Инбинь юм дуугарсангүй.

Сэүн "манай аав ямар санагдаж байна?" гэж ярьж байсан зүйлсээсээ тэс өөр зүйл асуухад

Инбиний анхаарлыг татав бололтой "юу?? яагаад гэнэт. . ." гэсээр Сэүн рүү харан гацаж орхилоо.

Яг энэ мөчид Сэүн гадуур хүрмээ тайлан Инбиньд нөмрүүллээ.

Инбинь бүр ч их гайхсан болохоор "я-яагаад байгаа юм?" гэж асуухад

Сэүн "зөрж өнгөрсөн залуус таныг ширтээд байна. Тэдний харц салж чадахгүй дагаад байна. Ажилдаа явахдаа арай энгийн байвал дээр байх" гэж хэлээд түрүүлээд алхчихлаа.

Инбинь гайхсандаа Сэүн рүү нэг харан, эргэж нэг харан тээнэгэлзэж байгаад түүний араас явлаа.

Сэүний машинд орж ирэн хүрмийг нь буцааж өгөх гэтэл Сэүний түүний гараас бариад "орой болоод сэрүү орж байна. Та наадахаа өмс. Таныг дааруулсан байвал аав уурлана" гэлээ.

Инбинь "танай аав яахаараа уурладаг юм?"

Сэүн "та бидний зочин шүү дээ"

Инбинь "та хоёр бүх зочиндоо ингэж хэт их халамж тавьдаг уу?"

Сэүн "тийм ээ"

Инбинь "аан"

Сэүн "үнэндээ та манай анхны хүндэт зочин. . . манай гэрт өөр хүн амьдарч байгаагүй" гэв.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now