16. Зовлонгоо тооч

6K 799 205
                                    

Тайлбар: Цаашдаа орох зургуудаас @OXEXO~Baekee гэсэн бичигтэй зураг байвал миний өөрийн эвлүүлсэн зураг гэсэн үг шүү, харин ийм бичиггүй зураг нь зүгээр нет-ээс татаж авсан өөр хүний edit хийсэн зураг байгаа шүү.

============================

Инбинь ийм шөнө ирнэ гэж мэдэж байсан ч ийм хурдан ирнэ гэж бодоогүй болохоор гайхсан чигтээ том харсаар үлдлээ.

Хааныг явсны дараа Миёон ирэн "явах уу? өргөөндөө очих уу?" гэж асуулаа.

Хааны бараа аль хэдийн алга болсон ч Инбинь түүний явсан зүг рүү ширтэн зогссоор.

Миёон "Инбинь. . . хатантаан намайг сонсож байна уу?" гэсээр арга ядсандаа түүний нүдний урдуур гараа хөдөлгөхөд Инбинь цочсон янзтай түүн рүү огцом харлаа.

Миёон "мэдэж байгаа үгийг чинь мэдэхгүй ч хааны сүүдэр ч харагдахгүй алга болчихсон байна" гэхэд

Инбинь гэнэт Миёоны мөрнөөс атгаж аван "хаан энэ шөнө надтай хамт хононо гэсэн" хэмээн нүдээ томрууллаа.

Миёон үргэлж гаргадаг шигээ сэтгэл хөдлөлгүй царай гаргасаар "хатныхаа өргөөнд хонох нь юу нь гайхмаар байгаа юм? хатан болно гэж зөвшөөрөхдөө л мэдэж байгаагүй юм уу? тэгээд ч хатанд залсан шөнөө хамт байгаагүй юм чинь өнөөдөр хамт хонох нь мэдээж шүү дээ" гэлээ.

Инбинь нэлээд сандарсан харагдах ба "ү-үгүй ээ тэрийг нь ч мэдэж байна л даа. Гэхдээ хамт хононо тиймээс одоо сайн унтаж амраарай гэсэн. Тэгэхээр зүгээр нүдээ аниад унтах биш харин хүүхэдтэй болох гэж хийдэг тэр зүйлийг хийнэ гэсэн үг биз дээ?" гэсээр ийш тийш алхана.

Миёон "мэдээж шүү дээ, өөр юу л хийв гэж. Чи бэлэн биш байгаа юм уу? эсвэл хүний ертөнцөд амьдрахдаа тийм зүйл хэзээ ч хийхгүй гэж бодож байсан юм уу?" гэж гайхсан янзтай асуулаа.

Инбинь "мэдээж хийж үзнэ гэж бодож байсан. Ямар байдаг бол ч гэж олон удаа бодсон. Гэхдээ өнөөдөр орой гэж байна шүү дээ. Б-Би одоо яах вэ? бодож байснаас минь тэс өөр байвал яах уу? үнэхээр муухай зүйл байвал би яах вэ? эсвэл хэтэрхий гоё байвал яах уу? би дахиад хүсээд байвал яах уу? эсвэл бүр хэзээ ч оролдоод хэрэггүй аймшигтай зүйл байвал яах вэ?" гэсээр царай нь хачин болон уруулаа хазлаа.

Миёон "мэдэхгүй ээ, хүмүүс ихэвчлэн дуртай л байх шиг санагддаг шүү дээ. Тийм юм чинь сайн л зүйл байх"

Инбинь Миёон руу хачин харан "чи бас үзээгүй юм уу? энгийн хүн байж уу?"

Миёон түүн рүү том хараад "б-би яаж үзэх юм? би чинь ордны авхай, тэгээд ч энгийн хүн гэхээрээ бүгд үзсэн байдаг юм уу?" гэж гайхах бантах хослон асуултаар хариулав.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Όπου ζουν οι ιστορίες. Ανακάλυψε τώρα